Д.Нямхүү: Өчигдөр ирсэн зорчигчдын шинжилгээний хариу өнөөдөр орой гарна

ЭМЯ-наас цаг шеийн асуудлаар мэдээлэл хийлээ. CoViD-19 өвчлөл бүртгэгдэж байгаа улс орнууд амьсгалын аппаратын хомстолд ороод байгааг алабнхан хэллээ.  Мөн өнөөдөр БНХАУ орон даяар амь насаа алдсан эмч, эмнэлгийн ажилтны дурсгалыг хүндэтгэж байгаа аж.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Токио Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүн ирснээс 64 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Эдгээр хүмүүс нь халдвартай улс орноос дамжин ирсэн учраас ийнхүү тусгаарласан. Мөн уг нислэгээр ирсэн 184 хүн Токио Инн зочид буудалд буусан. 

Одоогоор ХӨСҮТ-д 246 хүн ажиглалт, хяналт, тандалтад байна. 

Сөүл-Улаанбаатар болон Токио-Улаанбаатарын чиглэлийн  104 ХӨСҮТ-д тусгаарлаж байна. 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 37 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор улс орны хэмжээнд уушгины хатгалгаагаар өвдсөн 27 хүнээс коронавирус илрээгүй 

Амар зочид буудалд тусгаарлагдсан 152 хүнээс өнөөдөр шинжилгээ авна. Хариу нь тэдгээр иргэдийг гарган ороо чөлөөлж дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэл ажлаа хангана.

Одоогоор уг халдвараар өвдөх иргэдийн тухайд насны ялгаа байхгүй, өвдвөл адилхан хүндрэлд орно. 

Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна. 

ХӨСҮТ-д шинэ аппарат нэмсэн. Өчигдөр ирсэн зорчигчдын шинжилгээний хариу өнөөдөр орой гарна" гэв. 

Коронавирус манайд нийт ард иргэдийн дунд илрээгүй байна.