ХӨСҮТ: Өчигдөр 13 хүнээс коронавирус илэрч, нийт онош батлагдсан тохиолдол 30 боллоо

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 13-нд ХӨСҮТ-өөс нэг өвчтөн эдгэрч гарсан, 14 хоног тусгаарлагдана.

Өчигдөр 502 хүнд шинжилгээ хийгдсэн. Мөн өдөр хийсэн 260 хүний шинжилгээнд вирус илрээгүй. Тандалтын зорилгоор авсан 19 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

ОХУ-аас ирээд тусгаарлагдсан 149 хүнд шинжилгээ хийгээд байна. 

4 сарын 13-нд хийсэн шинжилгээнээс 13 тохиолдол илэрлээ. Үүний нэг нь Дархан-Уул аймагт нэг байгаа. Түүнийг өнөөдөр өглөө ХӨСҮТ-д тусгаарлан байрлуулж хянах ажилдаа орсон. Бусад нь Улаанбаатарт тусгаарласан иргэдээс илэрсэн. ХӨСҮТ-д тусгаарласан иргэдийг нэг нэгээр нь байршуулсан гэдгийг онцлон хэлье. 19-23 насны ОХУ-аас ирсэн оюутнуудаас вирус илэрсэн. Тэдний зарим нь шинж тэмдэггүй бүдэг хэлбэртэй байгаа бол заримд нь 2-3 шинж тэмдэг илэрсэн. 

Нийт 25 хүн ХӨСҮТ-д бидний эмчилгээ хяналтад орж байна гэсэн үг” гэв.