Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулжээ

Хуулийн дагуу СЕХ дөрөвдүгээр сарын 15-наас өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулах үүрэгтэй. Тэгвэл СЕХ дөрөвдүгээр сарын 14-нд ээлжит хурлаа хийж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулжээ. Ингэхдээ тухайн аймаг, нийслэлийн иргэдийн  ИТХ-ын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан сонгуулийн хороодыг байгуулсан байна.  Сонгуулийн хороо нь УИХ-ын сонгуулийг өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах чиг үүрэгтэй юм. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь долоо эсвэл есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

Түүнчлэн СЕХ дөрөвдүгээр сарын 25-наас өмнө сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулах хуультай. Сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон гурав эсвэл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах юм.