Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 25 хүртэл хаалаа

УОК өнөөдөр хуралдаж, зарим аймгийн зорчих хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргажээ. Тодруулбал, Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох гарах хөдөлгөөнийг өнөөдрийн 21.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 06.00 цаг хүртэл түр хаах шийдвэр гаргасан байна. Уг хязгаарлалтад хот хоорондын зорчигч тээвэр, галт тэрэг, хувийн автомашин хамаарах аж. Өнөөдөр ОХУ-аас ирсэн тээврийн жолоочоос коронавирус илэрсэнтэй холбогдуулан уг шийдвэрийг гаргасан талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээллээ.