Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр таван Байнгын хороо хуралдана. Байнгын хороодоос хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаас олны анхаарлыг хамгийн их татаж байгаа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт юм. Цэц өнгөрсөн долоо хоногт Дунд суудлын хуралдаанаа хийж "УИХ-ын сонгуулийн тухай хуулийн сонгуульд оролцох нам, эвслүүдийг бүртгэхтэй холбоотой хоёр заалт нь Үндсэн хууль зөрчиж байна" гэж дүгнэсэн юм. 

Байнгын хороод ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

  • УИХ-ын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2020.04.08-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын найман гишүүн 2020.04.22-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны хоёрдугаар дүгнэлт;
  • УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын долоон гишүүн 2020.04.24-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Төрийн албаны зөвлөлийн 2019 оны тайлан сонсох;
  • Бусад.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан”танхимд: 

  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны хоёрдугаар дүгнэлт;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн 2020.04.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай наймдугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүд /Ерөнхийлөгч 2020.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүд /Ерөнхийлөгч 2020.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Ерөнхийлөгч 2020.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Үндсэн хууль” танхимд: 

  • Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүн 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүн 2020.03.27-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

  • Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын зургаан гишүүн 2020.04.24-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт /Засгийн газар 2020.04.02-нд өргөн мэдүүлсэн/.

5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Үндсэн хууль” танхимд: 

  • Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн 2020.04.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)