СЕХ 15 нам, дөрвөн эвслийг УИХ-ын сонгуульд оролцуулахаар бүртгэжээ

Нам, эвслүүд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлэх хуулийн хугацаа өнгөрсөн баасан гаригт дууссан. Хуулийн хугацаанд багтаж 15 нам, дөрвөн эвсэл УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж, мөрийн хөтөлбөр, холбогдох албан бичгүүдээ СЕХ-нд хүлээлгөн өгсөн юм. СЕХ тэдний материалыг нягтлаад ямар нэгэн зөрчил, дутуу зүйл байхгүй гэж үзэн бүгдийг нь сонгуульд оролцуулахаар бүртгэжээ. УИХ-ын сонгуульд оролцохоор болсон нам, эвслүүдийн батламжийг энэ сарын 30, ирэх сарын 1-ний өдрүүдэд гардуулах юм байна.

Ямар нам, эвслүүд УИХ-ын сонгуульд оролцохоор болсныг дараах жагсаалтаас харна уу.

Намууд:

  1. Эх орончдын нэгдсэн нам
  2. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  3. Их эв нам
  4. Зон олны нам
  5. Дэлхийн монголчууд нам
  6. Ардчилсан нам
  7. Ард түмнээ хайрлая нам
  8. Ард түмний нам
  9. Хөгжлийн хөтөлбөр нам
  10. Монголын ногоон нам               
  11. Монгол ардын нам
  12. Эх орон нам
  13. Ардчилал шинэчлэлт нам
  14. Ард түмний олонхийн засаглал нам
  15. Гэр хороолол хөгжлийн нам

Эвслүүд:

  1. “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл (Монгол консерватив нам, Монголын хүний төлөө нам)
  2. “Та бидний эвсэл” (Монгол ардын хувьсгалт нам, Иргэний зориг ногоон нам
  3. Монголын уламжлалын нэгдсэн нам)
  4. “Шинэ” эвсэл (Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв нам, Монгол үндэсний ардчилсан нам)
  5. “Зөв хүн электорат” эвсэл (Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс нам)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)