"Оскар-2021" болох уу

Бүх киноны дэлгэцнээ гарах хугацааг хойшлуулсан юм чинь Оскарын шагнал гардуулах ёслол 2021 онд явагдах уу? Болдгоороо л болно ! Гэхдээ шинэ журмаар.

Кино урлагийн нөлөө бүхий Vulture сэтгүүлийн тоймч  Ребекка Элтер "Оскар-2021" гэсэн нийтлэлдээ "Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Netflix-ийн хувьд аугаа өдөр болсон бол "Феррарийн эсрэг Форд“ киноны шүтэн бишрэгчдийн хувьд аймшгийн өдөр болов" хэмээжээ. Ингэж сандрах шалтгаан нь Оскарын шагналд нэр дэвшүүлэх шинэ журам юм. Кино урлагийн академийн гишүүд цар тахлын улмаас нэр дэвшүүлэх шинэ журмын талаар видео  хуралдаан явуулжээ.

Өмнө таамаглаж байснаар наадамд нэр дэвшсэн кинонуудыг Лос-Анжелест  долоо хоногийн турш нийтэд үзүүлэх албагүй боллоо. Мөн шагнал горилогч бүтээлүүдийг өргөн дэлгэцээр биш Academy Screening Room гэсэн хайлтын сүлжээгээр танилцуулахаар болжээ. Энэ нь Netflix ба бусад стримингийн сүлжээг шагналын төлөөх өрсөлдөөнд өргөн оролцуулна гэсэн үг юм.Гэхдээ YouTube, TikTok зэрэгт байгаа видео бүр нь ангилагдана гэсэн үг бас биш. Өмнөхийн адил өөр сонгон шалгаруулах журмуудаа мөрдөнө. 

Академийн гишүүд “Дууны шилдэг эвлүүлэг”, “Дууны шилдэг оруулалт” гэсэн хоёр номинацийг “Шилдэг дуу оруулалт” гэсэн номинацид нэгтгэхээр шийджээ.

Оскарын шагнал гардуулах 93 дахь ёслол 2021 оны хоёрдугаар сарын 27-нд явагдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)