Ямар их хонзонтой нийгэм бэ?

- Хорсол тээж явдаг хүн ямар олон болчихоо вэ?

Би нийтлэлч хүн. Сэтгүүлч мэргэжилгүй ч нийтлэл бичих хоббитой, хоббиндоо хөтлөгдөөд бичсээр өнөө хүрсэн. Бараг 40 жил бичиж байна. Монголчуудын сайн танил baabar.mn сайтад өөрийн гэсэн нэрээр хуудас (http://baabar.mn/author/bayarkhuu) нээгээд 10 жилийг үдлээ. Эхэндээ сэтгэгдлийг тоодоггүй байлаа. 2014 оноос хаачихсан. Сэтгэгдлийн ихэнхи нь дан хараал зүхэл, үзэн ядах, унтраах, гутаах агуулгатай. Хоёр туйл. Цөөнхи хэсэг нь намайг магтах, өмгөөлөх, олонхи нь зүхэх. Эх орноос минь хөөсөн туусан, зайлаач, үхээч хатаач гэсэн үгс мөн ч олон явна лээ. Өмнөд хөрш түнш улс үндэстнийг гутаан доромжилсон үгс бол захаас аван. Одоо sonin.mn сайтад сэтгэгдэл буцалж байна. Миний нэг өгүүлэл зарим үед араасаа 200 хол давсан сэтгэгдэлтэй.

Нэг сэтгэгдэл: –Яагаад монголчууд ийм гонгинуур болсон юм гэвэл дээр суусан луйварчид адилхан хоосон байсан байж ах дүү,амраг садангаараа төрд шургалж хулгай хийж баяжиж эх орноо худалдаж, гадаадын төлөөлөгч урвагч нар болсонд учир нь байгаа юм! Монголчууд уг нь тайван тэвчээртэй шунал тачаал бага өөрийн хэмжээндээ сэтгэл хангалуун амьдардаг бодь сайхан ард түмэн байсан! Тйм ард түмнийг ямар болгосныг цайруулах гэж битгий балай юм бич ээ! Чи өөрийгөө судлаач, дипломатч гээд л өргөмжилдөг,үнэхээр жаахан хоймрын хэмжээнд сэтгэдэг улсын болон ард олныхоо буянг буруу эдэлсэн нохой байна дөө! Цаашид өөрөөс чинь өөдтэй юм гарахгүй, тулга тойрсон юм л бичиж шалчигнах юм байна! Одоо нэрээ хугалахаасаа өмнө бичихээ больчих, за юу! Үгэнд ороорой, үгүй бол... гэжээ.

Ямар дүгнэлт хийв? Намайг ална гэсэн заналхийллийг би тоохгүй. Тоймоо алдсан. Харин адилхан ядуу байсан байж чи төрд шургалаад баяжчихлаа гэсэн атаархал нялхийтэл явж байгааг анхаарна уу. Монголчуудын уур хилэн, заналхийллийн цаад уг сурвалж нь хөрөнгө мөнгөний атаархал!

Ажаад байвал сэтгэгдэл бичигчид ихэнхдээ тун их завтай, цагаа нөхцөөж ядсан нөхөд байх шиг. Өөрөө арчаагүй, эцэг эх нь арчаагүй, амьдралд бэлтгээгүйгээс амьдрал нь зовлон болчихсон, тэдэнд хоргодох зүйл гэж үгүй нөхөд бүр их хорсоно. Ам л ангайвал ална, тална, дүүжилнэ! 

Бэрхшээл байхгүй бол боломж ч бас олдохгүй гэх мэргэн үг буй. Бэрхшээл туулж байж түүнийг ялж цаана нь гарна. Энэ утгаар хувь тавилангаа бид өөрсдийн гарт атгаж байдаг. Буурь суурьтай амьдрах зам сонгох, амьдралаа дэмий юманд үрэхгүй байх гэдгийг монголчууд ойлгохгүй явсаар өтөлдөг. Өтөлсөн хойноо бөөн хонзон.

Бусад үндэстэнд байдаг л байх, манайханд бол ямагт доозоо хэтрүүлж байдаг хар, хардлага, хардалт гэж лут юм байнаа. Үндэслэл, хуулийн дүгнэлт энэ тэргүйгээр л санасан бодсоноороо, сургаар, тэгсэн байхаас гарцаагүй гэсэн таамгаас хардаж эхэлнэ. Нэг хардчихлаараа больж өгнө гэж байхгүй, бух шиг зүтгэчихнэ. Амьдрал нь тааруухан яваа, өөрөө (ихэнхдээ өөрөөсөө болоод) гундуу яваа бол өөрөөсөө илүү дээр бүх хүнийг хардана. Энэ хардлага нь дотроос нь өтүүлээд үзэн ядалт болж хувирна. Тэр цагт цус ёрлоно. Ходоодны хүнд өвчтэй МУГЖ Алтан-Өлзий гэдэг хүн хутга барьж гараад хэд хэдэн хүнийг хутгалаад алчих юмсан хэмээн зурагтаар Го Бадарчтай ярьж байсныг нийтэд харуулсан. Тэрээр урлагийн тайз, дэлгэцэнд алдаршиж явахдаа бор дарсанд хэт ороод архидсаар амьдралаа сүйтгээд гэр хороололд тун тааруухан амьдарч явахад буянтай хэсэг нөхөд гэрийг нь өөд татаж, нус нулимсыг нь үзэж буй тухай нэвтрүүлэг ч гарсан. Гол шалтгаан нь архинд толгойгоо мэдүүлж сагаж сагсуурч яваад хэн ч биш болчихсон, өвчний онош гарангуут үхлийг ёрлоод үхэл рүүгээ хэд хэдэн хүн хамт авч явах дон шүглэчихсэн. Хэн буруутай, хэн зөвтэйг ялга даа! 

Хараал зүхэл хийгчдэд зориулсан бас нэг асуулт байна. Энэ сайхан нутагтаа бид яагаад зовж байдаг юм? Яагаад, хэн ч албадаагүй байхад зэрлэг араатан болж хувирцгаав? Золгүй муу хувь заяа чинь чамайг тийм амьтан болгож орхисон уу? Хүсэн хүлээсэн үхлийнхээ амтыг авсан юм шиг юунд цусны хийрхэл цахимаар дэвэргэнэ вэ? Эдгээр асуултад буруутныг тэр гээд хариул даа. Заавал Элбэгдорж, Баяр, Энхсайхан, Сайханбилэг .... нарыг алуулж (“Бузартай Элбэгдорж”-ийг сэтгэгдэлд их бичжээ. Жигшин занах хийрхэл ид дэвэрч байна) байж Та нар сайхан амьдрах тавилантай юу? Бас хариулаарай. 

Үүнийг ойлгохгүй, ойлгосон ч хэрэгсэхгүй олон монгол хүн гашуун амьдралаа эцэс болгохын тулд үзэн ядалтын шуурга дэгдээх ёстой гэх мухар сүсэгт автсан мэт. Стрессийн гормон (кортизол) хамаг эрүүл мэндийг нь идээд сүйтгээд дууслаа! Бүр дорой нь ийм байдаг бол ажил амьдралтай нь “Хэн дээр байна, түүний эсрэг” гэсэн лоозонд ховсдуулчихсан мэт. Нэр төр гайгүй, өөрөөс нь илүү яваа, сэхээтэн, гэгээлэг (алдартай) бол зуурч аваад үзчих нь тэр. Гүтгэнэ. Гүтгэлэгт нь хариу барихын тулд цаад нөхрийг болон байгууллагыг нь дурдах (тэндхийн тэр гэж) болноо доо. Үгүй тэгээд нэг дурдаад, цаад нөхрийн нэрийг гаргаад өгөөсэй. Хүсэн хүлээх агшин нь ердөө л тэр. “Намайг тэгж дурдаад, миний талаар тэгээд хариу биччихэж”гэвэл тэнгэрийн умдаг атгана. Аяндаа алдаршчихна гэсэн бат итгэл.

Үзэн ядалт, хонзон гэдэг бол нэг ёсондоо гэмшил юм. Амьдын там туулж яваа хүн олон байна. Түүндээ л харамсдаг бололтой. Үнэн голоосоо гэмшин харамсаж байгаагаа үзэн ядалтаараа илэрхийлээд ч байх шиг. Ардчилал эрх чөлөөгөө эдлээд 30 жил туулахад тэр нөхөр юу ч олж долоогоогүй. Хүнд хэцүүхэн амьдрал зах зээлийн эхэн үед адилхан нийтээр нь дайрсан, овсгоотой нь дээшээ гараад ирсэн, овсгоогүй нь доошоо уруудсан. Эд бол эхэндээ сайн хүмүүс байсан байж магадгүй, одоо бол хүн гэдэг нэр тээж явахад тун хүнд болчихсон. Нэгнийх нь хараадгаар үхэж далд орвол таарах амьтад. Хотууд дахь сүнс царайлсан архичдын их армийг энд нэрлэж байна. Сумын төвийн бөбө нар ч тэдний салаа салбар нь. Шинээр бүртгэгдлээ. Сүнс царайлсан золбин сүрэг иргэдийг бид хэдэн жил цаашид харж гайхаж явахыг УИХ, УБ хотын удирдлага хэлээдэх дээ. 

Бас нэг асуулт. Лав хот суурин газарт улс төрийн элдэв ховоор хөөцөлдөх завтай хүн маш их байна. Тэд уйдаж үхэхгүйн тулд бараг бүгдээрээ сошиалд аккаунт нээгээд бичиж эрээчнэ. Өөр хийх ажилгүй. “Сонгогдоогүй” (УИХ-д) мянга мянган хүн байнга хүрээгээ тэлж ирсэн, 2020 оны сонгуулиар ч тэгнэ. Арга ч үгүй. Тийм хүмүүсийг би нэвт харж байна. УИХ-ын сонгуулийн дүн гарч байх өглөө тэд сонгогдож чадаагүйнхээ төлөө хоёр шанааны нь судас бадайран, тархи толгой нь халуу оргин, хоёр хөл нь мэдээ алдран ганхана. Бодох тусам бардам зан нь байж ядталаа хөдлөн атаархан хорсох сэтгэл нь ухаан санааг нь самууруулна. Ингээд УИХ-ын нэг сонгуулиас нэг сонгуулийн хооронд цээжиндээ багтааж чадахгүй болсон асар их уур хилэн, хорсол заналаа шувтан тал тал тийш нь цацна. Монгол маань ийм л улс төртэй болж хувирсан.

“Төрд хулгайч нар байгаа учир бүх юм болохгүй байна” гэсэн итгэл үнэмшил нийгэмд маш хүчтэй түгж байна. Уулзсан, хуучилсан бараг бүх монгол хүн тэгж ярих нь яасан их гаслан бэ? Боловсрол, ёс зүй, ёс суртахуунаа алдсан учраас ардчиллыг дураараа дургиж дунд чимгээрээ жиргэж гараа хамхиад амаа хөдөлгөөд, юм л бол нэхээд санасан бодсоноо гүйцэлдүүлдэг гээд ойлгочихсон. Төр дэх хулгайч нараас нэхэж дарамталдаг амьдралын хэмнэл цаашид хэдэн жил үргэлжлэх бол?

Манай нийгэм, төр, бид ер нь амьдрах арга чадвар байна уу хэмээн хонзон тээгчдээс асуумаар байна. Эсвэл хар залуугаараа (бүр тэнэгээрээ), улайрсан хөөцөлдлөгөөрөө нам дагаж хялбараар амьдрах аргаа олдог, ийм сүрэг хүн МАН, АН-ын дэргэд тойрон хүрээлээд байж байна. Үүнийг зах зээлийн хуулиар юу гэж нэрлэдэг үзэгдэл вэ? Нэр олж өгөх гээд бүр мухардаад эл нийтлэлээрээ асууж байна. 

Өөр нэг өнцгөөс бичье. Ер бишийн ажил үйлсээр оролддог, бүтэхгүй ч гэсэн бүтээх гэдэг нэг хэсэг байна. Тэд тун завгүй. Гар тархи нь дандаа ажилладаг. Хэн нэгэнд атаархах цаг зав, орон зай тэдэнд байхгүй. Үзэн ядах хонзогнох зав тэдэнд алга. Харин тэдэн рүү хандсан атаа жөтөө, мөчөөрхөл тасрахгүй. Хамгийн түрүүн хужаа эрлийз гээд цоллоод авна. Ингэхэд атаа жөтөө гэгч нь монголчуудын генид бат суусан. Өнгөтэй өөдтэй л бол муутгахын түүс. Хэн нэгний хүрсэн үр дүн л атаа жөтөөний мэдрэмж төрүүлдэг. Муутгасаар байгаад өөртэйгөө ойртуулаад авах, адилхан зовогчид болгох ... цаашаа юу гэе дээ?

Би эл нийтлэлийн гарчгаа санаандгүй сонгоогүй юм. Сэтгэгдлүүдээс ийм гарчиг оллоо. Ерөөсөө монгол уншигчдад юу бичсэн нь чухал биш, хэн бичсэн нь чухал юм билээ. Агуулгыг нь шүүсэн, шүүмжилсэн, дэмжсэн сэтгэгдэл байх нь байна. Гэвч нэг удаа гүйлгэж уншив уу, үгүй зохиогч руу асаад эхэлдэг нь ганц над дээр мэдрэгдээд байгаа юм биш. Миний найз олон бичигч нар тийм мэдрэмжийг авдаг. Ерөөсөө л үзэн ядаад зүхээд байх нь тэр. Алъя хядъя, дүүжлэе гэсэн уриа ятгалга нэг бус удаа тааралдана. Ална шүү, мэдээтэй яваарай гэсэн заналхийлэл түгээмэл байна. Хүн алахаар заналхийлэх нь хуулийн ялтай гэдгийг хөшигний цаанаас таамгаар бичиж гарын зугаа, сэтгэлийн цэнгэл эдлэх цаад нөхөр мэдэхгүй биш мэднэ. Нүүрээ ил гаргаад ир гэвэл таг чиг болчихно, хулчгар, гэхдээ цахимаар террор хийгч. Ийм цөөхөн монголчууд ингэж бие биеэ үзэн ядалцах гэж? Хүний мууд хэт дурлаад байх шиг. Тун тоогүй, бүр дэндүү харамсмаар! 

Үргэлжлэлийг болон бусдыг дараахи номоос уншина уу.

Одоогоос 13 жилийн тэртээ 2007 онд “Бид ингэхэд хэн юм бэ?” хэмээх номоо уншигчдад хүргэсэн. Oдoo “Бид ингэхэд хэн юм бэ? (2)” номоо толилуулж байна. Арвангурван жилийн тэртээ бичсэн номынхоо үргэлжлэл болгож II дэвтэр маягтай энэ номоо бичлээ. Бичигдсэн сэдэв, сэдэл, агуулга, доторхи үйл явдал нь тэр үеийнхээс ямар ялгаатай вэ гэдгийг өнөөгийн Монголтой харьцуулж гаргаж тавихыг хатуу зориогүй. Гэхдээ хар ухаанаар бодоод үзэхүл 2007 оны Монголоос өнөөгийн 2020 оны Монголд ялгаа гарч уу, дэвшил байна уу, эсвэл хэвэндээ юү, дордсон уу гэдэгт уншигчид хариулт, дүгнэлтээ өгчихөд нэг их түвэг учрахгүй ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (31)

  1. Тоймч гуай Та Манийг бодвол олон газраар явж Галуу тахианы мах идэж явсан иймхэн зүйлийг Ухаарч анзаарахгүй байна гэхээр гайхаад барашгүй, Таны болон найз нөхдийн чинь хүсэмжлээд байсан Ардчилсан нийгэм чинь Хүний мөс Зан чанар, Хүн чанар , Хүн хүндээ итгэхээ байсан , Атаа хорсолоор багтаж ядсан хүмүүсээр дүүрсэн Нийгэм л байдаг юм байна, гэж Мөхөс би ойлгож авсан, Та нарын муужилч гоочилоод байдаг тэр Социализм Коммунизмын үед Хүн чанар, хүний мөс гэж жинхэнэ утгаараа бодитоороо байсан юм шүү, Одоо бол жаахан сүйхээтэй амьдрал даа арчаатай нэгэндээ атаархаж Хорсол тээж бухимдаж аль муу муухайгаар хэлж Өөрөөс нь жаахан Ядаруу нэгэндээ Ямаан омог үзүүлж дээрэлхсэн тийм л арчаагүй Хүн сүрэг бий болсон байна шүү дээ, Үүнд Буруутай хүчин зүйлс нөлөөлсөн ч бий байх, жнь АН МАН гээд энэ хоёр том Намууд Иргэдээ хоёр талцуулж ийм байдалд хүргэхэд их нөлөө үзүүлсэн гэж Би боддог, Энэ байдал хэдий болтол үргэлжлэхийг Бурхан л мэддэг байх даа, Ардчилал аа гэж,

    0 0 Хариу бичих
  2. сошиал орчинд 6 сая хятад ажилладаг гэсэн шдээ, монголчууд хоорондоо дайсагнах ажиллагаа явагддаг

    0 0 Хариу бичих
  3. chi ch gesen bas ih os sanadag l hun bna daa haha !!!! mglchuudiigaa harj bgaa ontcog bichsen niitlel 2chin gerchilj bna !!!! yamarch yum sain muu 2taltai aliniig n songoh n tanii erh bui zaa !!!!!!!!!

    0 0 Хариу бичих
  4. Та нэг ийм нийтлэл ч юмуу ном ч юмуу бичээч. Номын нэр нь "30жил 30 том хэрэг" номын eрөнхий агуулга нь их хувьчлалаар эхлээд Эрдэнэтийн 49 хувиар дуусвал зүгээр байх.

    0 0 Хариу бичих
  5. Bayrhuu chinii niitleluudiig bi shimten ynshdag yum . Niigmee boditoor dugnej bichdegt chin bayrladag shuu. Harin chamaas ehleed yumiig eruul yhaanaar setgedeg mongoliin olon yhaalag undur bolowsroltoi seheetnuudiig zuw yum hiij buteesnii n tuluu shoron gyandangaar ailgah alna hyadana gej surduuleh n bur hirees heterlee. Ene humuusiig bi 37 oni nogoon malgaitnyydiin suns bytsaad amilsan yum bish baigaa gej l aidag yumdaa

    1 0 Хариу бичих
  6. ҮҮНД Ч МАШ ИХ АСУУДАЛ ЯРИГДАНАШҮҮ,ААСУУДЛЫН ГОЛНЬ МАХН МАН АН ЫН 90-2020 ОН ХҮРТЭЛ ТӨРИЙН ДЭЭД АЛБАН ТУШААЛД БСАН БҮХ ХУЛГАЙЧУУД ОРНОДОО.БҮГД АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ АМИА БОДСОН ДОВОО ШАРЛУУЛСАН БУЗРЫН БҮЛЭГ ХУЛГАЙЧУУДЫН НЭГДЛИЙН БАЛГААР МОНГОЛ УЛС БОЛОН МОНГОЛЫН АРД ТҮМЭН ӨНӨӨДӨР БАЯН ХООСНЫ 2 ТУЙЛД ИРСЭН ХАРАМСАЛТАЙ НИЙГМИЙГ БИЙ БОЛГОЧИХООД БА ДАА..!!! МУУ ХУВАЛЗНУУДЫН МУУ АРГА НЬ ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ БОЛОВСРОЛ МЭДЛЭГТЭЙ ОЮУНЛАГ ХҮМҮҮСИЙН ҮНЭ ЦЭНЭ БАЙХГҮЙ БОЛЖ ТӨРИЙН БҮХ ШАТАНД БҮХ АЖЛЫН БАЙРАНД НАМ ДАГАЖ НАМИРЧ ХУУРАМЧ БОЛОВСРОЛЫН БИЧИГ БАРИМТ ХЭВЛҮҮЛЖ АВЧ ЗАРЖ АВИЛГАЛ ГЭЭЧ МУУ ЮМЫГ БҮХ ЮМАНД АШИГЛАН ЯМАРЧ ҮНЭН ЮМС ҮГҮЙ БОЛЖ БОЛОВСРОЛ МЭДЛЭГИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН БУЗРЫН ТОГТОЛЦООТОЙ НИЙГЭМ БОЛГОЧИХЛООШҮҮДЭЭ..ТӨРИЙН АЛБААР ДҮҮРЭН АВИЛГАЛ ӨГӨӨДЛ ХУУРАМЧ ДЭЭД МЭРГЭЖЛИЙН ДИПЛОМТОЙ ХУЛГАЙЧ ШИМЭГЧИД ҮҮРЛЭСЭН ТАТВАР ТӨСВИЙН МӨНГИЙГ ХАЙР НАЙРГҮЙ ИДЭЖ УУСАН БАС ЦАЛИНЖААД ИЧИХ Ч ҮГҮЙ БАЯЖИЖ ХӨРӨНГӨЖСӨН БУЗРЫН НИЙГМИЙН ДАВХАРГЫГ ҮҮСГЭЧИХЛЭЭШҮҮДЭЭ.!!! ИЙМ БАЙХАД ХАР ЖАГСААЛТ БАЙТУГАЙ ЮМ БОЛООД БА..МАН ЫН ЕӨӨК БАГАБАНЬД, МИЕЭНКОЛД ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ Н.ЭНХБАЯР ОЧИРБАТ ЭНХСАЙХАН С.БАЯР МӨНХОРГИЛ ГЭСЭН ГОЛ ГОЛ ХУЛГАЙЧУУДАД МАШ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЕСТОЙШҮҮ..АВИЛГАЧИД АХДҮҮС ҮР ХҮҮХЭД ААВ ЭЭЖ НАЙЗ НӨХӨД ТӨРӨЛ САДАН ГЭЭД ОЙР БАЙДАГ БҮХ ХООСОН ТОЛГОЙТОЙ БОЛОВСРОЛ НИМГЭН ШИМЭГЧҮҮДИЙГ ОРГҮЙ ХООСНООС ОРОЙГҮЙ БАЯЖИЖ ХӨРӨНГӨЖҮҮЛЖ УЛСЫН ХӨРӨНГӨӨР ТУЙЛЖ ӨГЧ БА ДАА...!!! БҮГДИЙГ ШОРОНД ХЖ ХӨРӨНГӨ МӨНГИЙГ 9 ҮЕЭРНЬ ХУЖДНЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ..!!!!!

    0 0 Хариу бичих
    • Сонгогчид бид боловсорч төлөвшиж байж төр цэгцрэнэ, Та бид бүгд адилхан хариуцлага хүлээнэ, Таны зүхээд байгаа хулгайчдыг ургуулж услаад ирсэн бид өөрсдөө,Ийм иргэдэд ийм л төр засаглал байхаас яахав дээ,Чаддаг бол нэг сонгуулийг 00-лох хэрэгтэй ядаж л,

      1 0
  7. Uneniig yamar ch tsenzurgui bichdeg nuhur. Yamartai ch ene niitlelchiin bichlegiig huleej bgaad unshih durtai daa.Tand amjilt husie.

    1 0 Хариу бичих
  8. MANAN -giin hulsnii bicheech

    0 1 Хариу бичих
  9. Популистуудыг дагаад л үнэнийг тунгаах сөхөөгүй намирсаар монголоо алдаж байгааг л хэлчихжээ.

    1 0 Хариу бичих
  10. Шударга бусаар хөлжигсдийг дагасан хүн ийм л юм бичнэ. Шударга бусын талаар бичсэн нийтлэл Баярхүүд үнэндээ байхгүй. Эднийг дагаж гадаадад олон жил дипломат алба хашиж үр шимийг мундахгүй хүртсээн хөөрхий. Бор зүрхээрээ явж шударгаар хөлжсэн нэгнээ ард түмэн тэгтэл үзэн ядаагүй шүү эрхэм ээ. Ард түмэн тэнэг биш тэднийг талцуулах хэрэггүй. УИХ, ЗГ, Ерөнхийлөгчдөө захирагддаггүй хууль хяналтын байгууллагуудыг харж байгаа биздээ. Таны хамгаалаад байгаа эздийн чинь тавиулууд тушаа болж байна...

    0 1 Хариу бичих
    • та параной өвчтөй хүн байна эмчид үзүүл

      1 0
  11. Хувь хүн өөрөө арчаагүй байсан л гэх гээд бна уу даа . Таны хамгийн том алдаа нь нийтлэл бичих хэмжээнд ухаан нь задраагүй хүн юм л даа . Тэр арчаагүй ард олныг чинь тодорхой хэмжээнд хайрцаглаад аваад явдаг төр засаг л хэрэгтэй байхгүй юу . Яагаад тань мэтийг үзэн ядаад байгаа цаад үндэс суурийг нь ойлгохгүй зүгээр нэг хийх ажилгүй хэрүүлч л хэдэн нөхдийг тойроод бичээд байш дээ гөлгөө дээр нь Баабарыг дагаад чи монгол нутагт хөл гишгэх газаргүй ш дээ ста минь

    0 1 Хариу бичих
  12. Oyulag bai

    0 0 Хариу бичих
  13. Монголчууд өлөн л дөө

    0 0 Хариу бичих
  14. Бид хүн төрөлхтний бус нийгмээр орос ахаа дагаж 70 жил мунгинаж өнгөтэй өөдтэйгээ матаж хорлож явсаар хүн биш адгууснууд болсон нь үнэн. Муу юм амар салахгүй арайхийж 30 жилийг алдаатай оноотойч давлаа 40 жилийн дараа залуу үе сайхан аваад явчихнөө. Тэр бол худлаадөө бүр углуургаад мугуйд тэнэг арчаагүй атаач зан бол өөр дэлхийн үндэстнүүдээс хавь илүү бидэнд байгаан туйлын үнээн үнэн. Товчдоо бид хүн төрөлхтнийг муухай харагдуулж бна

    3 0 Хариу бичих
  15. Нэг нь Приус авахад л атаархаж машин луу нь нулимдаг муухай хүмүүс шүү дээ Монголчууд.

    3 0 Хариу бичих
  16. Iim niigmiig bii bologson nohdoos bolj humuus teserhed belen bolj bgam alan talan gj bga bol iim baidlaar tsaashid ywahguinel gesen ug niit humuusiin olonhn jigd saihan amidrahig husen

    0 0 Хариу бичих
  17. Ард түмэн араб шиг байгалийн баялгаа эрх тэгш хүртэж сайхан амьдрах эрхтэй. Ганц тарвагадорж цусалж ганцаараа тансаг амьдарч байгаа учраас ард түмэн бухимдаж харааж зүхэж байна.

    0 2 Хариу бичих
  18. bid bugd uuriin gesen tarhi tolgoi uzel bodolgui busdiin udirdlaga dor haashaa yvaagaa medehgui bolchihjee

    0 0 Хариу бичих
  19. МАНАЙ МОНГОЛЧУУДЫН ХЭТ ТУЙЛШРАМТГАЙ ЗАН НЬ БИЕ БИЕНЭЭ НЭГ БОЛ ХӨӨРГӨЖ АЛААД НЭГ БОЛ ЯМАР Ч АМБИЦГҮЙ БОЛГОЧИХООД БАЙГААМДАА. ЕР НЬ БОЛ ОЮУНАА ДАРХЛАА , ХҮМҮҮЖИЛ ,БОЛОВСРОЛ СУУРИАРА АЛАГДДЖЭЭ.

    1 0 Хариу бичих
  20. Харааж зүхэх атаархах аль ч нийгэмд бдаг л зүйл. Тэдний тоо ихээр нэмэгдэж байвал нийгэмд шударга бус зүйл их бнаа л гэсэн тэмдэг. Зөв нийгэмд дундчуулын тоо ихэнх байдаг гэх юм билээ. Өөрийн бурууг хүнд чихэх нь энгийн хүн гээч амьтны ихэнхийн инстинкт.

    0 0 Хариу бичих
  21. Таны энэ хоёрын хооронд шаль наль гэсэн юм өөрийг чинь л үнэгүй болгоод байдаг юм шүү. Хагалах бутаргах санаатай юм бол олигтойхон дорвитой зоригтой дуугараа

    0 0 Хариу бичих
  22. Ёстой ойлгосонгүй.Энэ бүх шударга бус юмтай эвлэрээд чимээгүй явцгаа гээд байгаа юмуу.Чимээгүй явсаар,даварсаар одоонй ийм нөхцөл байдалд орсон бишүү.

    1 0 Хариу бичих
  23. Үнэний хувь их байна. Гэхдээ төрд гарсан луйварчид өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн хууль баталж, хээл хахууль тоймоо алдаж, гарт нь юм атгуулсан хүн л таван цаас олж, төрийн албан тушаалтан, мэргэжлийн хяналт, гааль , татварынхан цөөн хэдэн монголчуудаа дарамтлан өөд нар харуулахгүй дампууруулж, бизнесийг нь солонгос хятаддаа шахагдаж орон зайгүй болсон бараг гуйлгачин шахуу этгээдүүд ирж булаан авч, төрийн албаныхан тэдний гар хөл болон үйлчилж байхад , дипломатууд нь дэлхий дахинд улсынхаа нэрийг шавартай хутгаж байхад хэн уурлахгүй байх юм бэ. Энд атаархсан хүн цөөн байх. Хэрүүл уруул зарга хийсэн ганц нэг хүнийг шоронд хийн , зохион байгуулалттайгаар нэр хүндийг нь гутааж байхад хүн зориглож хөдлөхгүй, утасны цаанаас хэрүүл хийсэн төдийхнөөр хязгаарлаж байна. Үнэндээ энэ олон хүн боссон тохиолдолд дээр байгаа хулгайчуудаас цөөхөн нь бөндгөртэйгээ үлдэх байх шүү.

    2 1 Хариу бичих
  24. Таны нийтлэлийг уншаад ойлгох бүлэг бн. Гэхдээ энэ нийгэм, ардчилалын буруу үйл явцаас нийгэмдээ гадуурхагдсан, ажилгүйн улмаас бор дарсанд орсон хэчнээн хичээгээд ч өөрсдийг нь төрсөн архичин юм шиг боддог болсон гэр бүлийнхэн хамаатан садан , найз нөхөдгүй болсон энэ олон эрчүүд сүүлийн үед эмэгтэйчүүд ихээр нэмэгдсэн эдгээр хүмүүсийг ингэж хэлэх эрх танд байхгүй. Аль ч улсад ийм бүлэг хүмүүс байдаг. Төр засаг нь тэдний төлөө их зүйл хийдэг. Манайх бол өөрөөр хандана. Энэ олон хүмүүс өөрсдөө энэ замыг сонгосон нь юу л бол. Яривал олон хүчин зүйл байгаа даа. Таныг эдгээр хүмүүс яах ч үгүй мөрөөрөө явцгаана. Харин өөр хүмүүс л та биднийг дуусган даа

    0 0 Хариу бичих
  25. ихэнхи нь усан динэг юм чинь. одоо сонгуулийн дүнг хараарай. дахиад л хууртана

    2 0 Хариу бичих
  26. Hujaa bayrhuu ta nar met erliizuudees bolj bga um daa

    0 0 Хариу бичих
  27. Таны нийтлэлийг амтархан уншдаг хүний нэг билээ би.Тэгээд ч бас дүүтэй чинь нэг ангид сурч байлаа .Үнэн ,бүгдийг илүү дутуу үггүйгээр сайхан бичжээ .Танд баярлалаа .утас 99112219

    0 0 Хариу бичих
  28. Атаархал ч биш байх. Шудрага бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг үзэн ядсан давалгаа

    0 0 Хариу бичих
  29. тэгэхгүй яах юм бүгд нэг ижил гараанаас эхэлчихээд ямар хур хөрөнгө биш сүүлийн хорин жилд БНМАУ гэсэн асар их баялгийг огт хүртээлгүй хүмүүс шударга бусаар хувааж авчихаад баян гээд байхаар жинхэнэ эзэд нь уурлахгүй яадгийм дээр үехэн бол ч морьтой давхиж очоод ташуураар толгойг нь хага цохидог байсийм биш үү удмын монголчууд харин оросууд хүмүүжүүлчихсэн бүхэл бүтэн гурван үе өнгөрсөн учраа

    0 0 Хариу бичих