Үндэстний ТОЙМ: Амлалтаа биелүүлсэн ч, ажлаа дуусгаагүй дөрвөн жил

“Үндэстний ТОЙМ” сэтгүүл энэ удаагийн дугаартаа Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн тухай хөндлөө. 27 жилийн түүхтэй хөрөнгийн зах зээлийн хөгжил яст мэлхийний хурдтай байсан ч сүүлийн жилүүдэд энэ салбарт гэрэл асаж эхэлснийг “Хөдөлж буй хөрөнгийн зах зээл” нийтлэлдээ онцлов.

Удахгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж буй УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд 30 гаруй хуулийг нийцүүлэн батлахаар байсан ч хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй нь тодорхой болжээ. Энэ тухай С.Шийлэгтөмөрийн “Амлалтаа биелүүлсэн ч, ажлаа дуусгаагүй дөрвөн жил” нийтлэлээс унших боломжтой.

Найм дахь удаагийн сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчдээ хэрхэн тодруулах тухай өгүүлэх “Нэр дэвшигчдийн марафон”, цар тахлын үед хойшлогдоод байсан тив дэлхийн тэмцээн уралдаануудын тов гарч байгаа талаарх “Спортын ертөнц сэргэж эхэллээ” нийтлэл хэвлэгдлээ. Мөн дэлхийн улс орнууд цэрэг, арми, батлах хамгаалах салбартаа хэр их хөрөнгө зарцуулж байгааг “Дэлхийн цэргийн зардлын чиг хандлага” нийтлэлд онцолжээ.

Эдүгээ цагийн монгол киночдоос хамгийн амжилттай яваа уран бүтээлч Д.Бямбасүрэнгийн бүтээлийн онцлогийг өгүүлэх “Даваагийн Бямбасүрэн хийгээд сүүлчийн нүүдэлчид” нийтлэл, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийг сонгох долоон шалтгааныг “Үндэстний ТОЙМ” сэтгүүлээс уншаарай.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)