Курт Кобейний гитар дуудлага худалдаанд тавигдлаа

“Нирвана” хамтлагийн ахлагч Курт Кобейний барьж байсан Martin D-18E гитар АНУ-д дуудлага худалдаанд орж байна. Дуудлага худалдааг зохион байгуулах Julien's Auctions компани энэ талаар мэдээллээ. Курт Кобейн энэ гитарыг 1993 оны MTV Unplugged концертод барьж байсан бөгөөд авснаасаа хойш нас бартлаа жил гаруйн хугацаанд тоглож байжээ.

Дуудлага худалдаа ирэх сарын 19, 20-нд Беверли Хиллзэд болох бөгөөд дэлхийн хаанаас ч онлайнаар оролцох боломжтой аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)