121 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр 208 иргэн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн билээ. Тэгвэл Үндэсний аудитын газраас 121 иргэний хуульд нийцээгүй мөрийн хөтөлбөрийг буцаасан байна.

Эдгээр сонгуульд горилогчид мөрийн хөтөлбөрөө засварлаж, маргааш буюу энэ сарын 14-ний дотор ҮАГ-т дахин хүргүүлэх боломжтой юм. Харин ҮАГ нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж, энэ сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган СЕХ-нд хүргүүлэх учиртай.