Загварын сүүлчийн эзэн хаан Валентино

1932 оны 5-р сарын 11-нд Вогера хотноо Итали төдийгүй дэлхийн загварын нүүр царайг эрс өөрчилсөн Валентино Гаравани мэндэлжээ. Хатуу чанд зантай Валентиног "Загварын ертөнцийн сүүлчийн эзэн хаан" хэмээн өргөмжилдөг. Өдгөө 88 настай уран бүтээлч 2008 онд тэтгэвэртээ гарахаа зарласнаар загварын ертөнцийн нэгэн эрин үе дууссан гэж үздэг. Домогт дизайнерын тухай сонирхолтой баримтуудаас хүргэе.

# 1. Дизайнер нь улаан өнгийг өөрийн нэрийн хуудсаа болгосон. 2008 онд сүүлийн цуглуулгаа танилцуулсанаар түүнийг  "Red Valentinо" хэмээн нэрлэх болжээ.

# 2 Валентиногийн анхны олны танил үйлчлүүлэгч бол жүжигчин Элизабет Тейлор. 

# 3 1980-аад оны дунд үед тэрээр "Линкольн Континентал" цуврал машинуудыг бүтээхэд гар бие оролцжээ.

# 4 Ром хотноо 1989 онд "Валентино" академи нээгдэв. Энд соёл, нийгмийн арга хэмжээ, танилцуулга, үзэсгэлэнг тогтмол зохион байгуулдаг.

# 5 Валентино Гаравани 2012 онд Нью-Йорк балетын бүжигчдэд зориулсан хувцасны зохиогч болжээ. Тэрбээр Жорж Баланчины дэглэсэн үзүүлбэрт зориулж 30 даашинз бүтээв.

# 6 Загвар зохион бүтээгчийн багцад ер бусын хамтын ажиллагаа ч бий. Жишээлбэл, 1971 онд тэрбээр Trans World Airlines (TWA)-ийн онгоцны үйлчлэгч нарт зориулж хувцас зохион бүтээсэн.

# 7  Элизабет Тейлор, Жаклин Кеннеди Онассис, Кортни Кокс, Женнифер Лопез, Анн Хэтэуэй, Шведийн гүнж Мадлен нар түүний даашинзаар гоён хуримлаж байв.

# 8. Валентино нохойнд хайртай. Мэри, Мауд, Милтон, Монти, Молли, Маргот гэсэн зургаан нохой түүнтэй хамт амьдардаг. Дизайнерын анхны тэжээмэл амьтныг  Мэгги гэдэг байсан болохоор нохдодоо “M” үсгээс эхэлсэн нэр өгдөг аж.

# 9 Загвар зохион бүтээгч цуглуулгын хорхойтон бөгөөд ховор шаазан эдлэлд дурлагч. Түүний цуглуулгад Оросоос авчирсан зуу гаруй аяга шаазангийн хослол бий. Маэстро оройн хоолонд ямар таваг сонгохоо өөрөө шийддэг гэнэ.

# 10 Гаравани шаазангаас гадна 19-р зууны мөнгөн эдлэл, ховор тавилга цуглуулдаг.

# 11 Дизайнер нь Ром, Лондон, Нью-Йорк, Капри, Гстаад, Версаль хотноо үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг. Мөн хувийн тийрэлтэт онгоц, дарвуулт хөлөгтэй. Пабло Пикассо, Марк Шагалл, Анри Мэттис, Энди Уорхол, Фрэнсис Бэкон, Марк Ротко, Анжело Бронцино нарын анхны бүтээлүүд түүний цуглуулгад бий.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. лопес авгай хичнээн олон хурим хийдгийм дээ. зөнцийн.

    0 0 Хариу бичих