Европын кино наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулна

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачлан тавдугаар сарын 18-наас эхлэн нэг сарын туршид Европын кино наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Монголд анх удаагаа болж буй энэ наадам хэлбэрийн хувьд ч анхных. Энэ наадмаар бүх урлагийн шинж чанаруудыг өөртөө агуулсан, үндэс угсаа, шашин, соёлоос үл хамааран ойлгогддог хэл болох кино урлагаар дамжуулан Европын улс орнууд болон Монголчуудын дунд нийтлэг байдаг үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсны талаар хүүрнэн өгүүлэх болно.

Кино наадмын хүрээнд толилуулах дээрх бүтээлүүд нь Европын кино наадмуудаас тэргүүн шагнал хүртэж, кино шүүмжлэгчдийн өндөр шалгуурыг даван сонгогдсон кинонууд бөгөөд  Европын Холбооны 15 гишүүн орны 16 бүтээлийг та 5 дугаар сарын 18-наас эхлэн https://www.festivalscope.com/all/festival/euffestival-mongolia/2020 цахим хуудаснаас Монгол дуу оруулалт буюу тухайн улсын хэлээр субтитртэйгээр үзээрэй. Киноны тухай мэдээллийг дараах сошиал сувгуудаас авах боломжтой.

 
Бүтэн сарын турш 16 өөр ертөнц, 16 өөр соёл, 16 өөр уран бүтээлтэй танилцаж, гоо зүйн хийгээд сэтгэлийн таашаалыг эдлээрэй. Киноны трэйлерүүдийг эндээс үзээрэй.

COVID-19 цар тахалтай холбоотойгоор кино театрт болох байсан Европын Кино Наадам виртуал хэлбэрээр зохион байгуулах болсон нь гэрээсээ гаралгүй, Европын шилдэг уран сайхны кинонуудыг үзэнгээ халдварт вирүсээс ангид байя.