Австрали Хятадын эсрэг хөдөлж, 112 орон дэмжив

Вирусийн гарал үүсэл, түүнийг тараагчаар Хятадыг тодруулах гэсэн оролдлого  үргэлжилсээр байна. Вирусийн гарал хиймэл гэдгийг мөрдөн байцаах хэрэг явдал мухардалд орсон, баримт олдсонгүй гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч М.Пенс мэдэгдсэний дараа асуудал унтрахаар байсан ч тоглоомд Австрали улс орж ирэв.

“Миний бодлоор, Хятад бүх асуудалд хариулт өгөх ёстой. Уханьд чухам юу болсныг хүмүүс мэдэх эрхтэй. Учир нь бид хэрэг явдлыг давтагдаасай гэж хүсэхгүй байна" хэмээн Австралийн Дотоод хэргийн сайд мэдэгдлээ.

Бээжингийн хариу ч удсангүй. Австрали АНУ-ын аргачлалаар ажиллаж Хятад руу довтолж эхэллээ гэж Хятадын ЭСЯ-ны  ажилтан мэдэгдлээ. Бээжин зөвхөн үгээр ч хариу барьсангүй, Австралийн үхрийн махны импортыг зогсоожээ. Энэ нь мах нийлүүлэгчдийг галзууруулах шахав.

Учир нь тэдний хувьд Хятад тэргүүн экспортлогчийн зэрэгцээ австраличууд бараг нэг тэрбум доллараа алдаад байна. Австралид Хятадаар оролдохоо зогсоо гэсэн эсэргүүцэл гарч байгаа  ч буцах замгүй болсон бололтой. Австралийн ард АНУ байгаа нь тодорхой билээ.  

Удалгүй Австралийн санаачлагаар цар тахлын буруутныг тогтоох хамтын мөрдөн байцаалт эхлэх тогтоол гаргах НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Австралийн санаачлагыг ассамблейн 194 гишүүний 112 нь дэмжээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Hamar dor hagarhai gej yu helehee medej chalchi. Chamgyigeer bolno.

    0 0 Хариу бичих
  2. австралиин талд орох хэрэгтэи. хятад яагаад эсэргүүцээд баидаг юм. хамтраад хаанаас эхлэлтэи гэдгииг олох л ёстои штэи.дэлхии ниитээрээ Уханаас эхэлсэн гэж оилгож бгаа.

    3 0 Хариу бичих
    • Харштэйгээ хийх гадаад бодлого хөндүү толгойт чам шиг нөхрийн үзэл өодлоор хийгддэггүй ч байх шүү. Тахианы хэмжээний тархитай төрснөө одоо болтол мэдээгүй яваа бол цаг ч болсон бна шүү.

      2 0
  3. Мөрдөх нь зөв. Хаана бий болж хаанаас эхлэн тархсаныг нь тогтоох хэрэгтэй. АНУ гээд л гараад ирэх вий дээ. Австрали тэгвэл дугарч чадахгүй болно гэдгийг Хятадууд эрх биш мэдэж л байгаа учир өөрсдийгөө гол буруутан болгохыг хүсэхгүй л байх нь аргагүй. Яг л Украйнд унагасан Малайзын онгоц шиг

    3 1 Хариу бичих
    • Хаанаас гарсан нь одоо хамаагүй хөрштэйгөө муудаж болохгүй малнууд аа

      2 0
  4. Австралийн ард Америк байгаа ч гэх шиг, Монгол ч гэсэн гөлөлзөөд ард нь байгаа гэж ойлгож бн. Хэдэн саяар нь өвчлүүлж, хэдэн мянгаар нь хүмүүсийг үхүүлсэн өвчин гарсан улсад мөрдөх ажиллагаа явуулах нь зүйн хэрэг. Сэтгүүлч толгой муутай, массын хандлагыг харж байгаад нийтлэл бичдэг хүн бн

    2 0 Хариу бичих