Москвагийн аж үйлдвэрүүдийн 99 хувь нь ажлаа сэргээжээ

Аж үйлдвэр, заводуудын 99 хувь нь ажлаа эргэн сэргээсэн тухай Москва хотын орлогч дарга Владимир Ефимов мягмар гарагт мэдэгдлээ. "Нийт 720 том, дунд үйлдвэрүүдийн 711 нь одоо ажиллаж байна” гэж тэр сэтгүүлчдэд хэлжээ.

Хөл хорионы хугацаанд 350 үйлдвэр ажиллаж хотыг хүнс, эм тариа, барилгын материал, бусад шаардлагатай бараагаар хангаж байжээ. Тавдугаар сарын 12-ноос хойш 361 үйлдвэр ажлаа сэргээсэн байна.

Үйлдвэрүүдийн ачаалал, бараа тээвэрлэлт буурсан ч одоо эм, эмнэлгийн барааны үйлдвэрлэлд өсөлт гарч байна. Үүний зэрэгцээ хүнсний үйлдвэрийн ажилчдын цалин хөлс найман хувиар нэмэгдсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)