Испани жуулчлалын улиралдаа бэлтгэж байна

Зургаадугаар сарын эцсээр Испани жуулчлалын улирлыг нээнэ гэж Тээврийн сайд Хосе Луис Абалос мэдэгджээ. Одоогоор Испанид очсон хүмүүсийг 14 хоногийн хязгаарлалтад барьж байгаа юм. Хоригийг аажмаар сулруулна гэж сайд хэлэв.

“Зургаадугаар сарын сүүлээр аялал жуулчлалаа сэргээнэ найдаж байна. Бид Испанийг эрүүл мэндийн хувьд аюулгүй орон болгох ёстой” хэмээн сайд ярьсныг Business Insider сэтгүүл эш татжээ.

Испанид аялал жуулчлал нь ДНБ-ний 12 хувийг бүрдүүлдэг. COVID-19 халдварын улмаас тогтоосон хатуу хорио цээр тус улсын эдийн засгийг гүнзгий уналтад оруулж магадгүй. Испанийн төв банкны гаргасан дүгнэлтээр  вант улсын эдийн засаг энэ жилд 12,4 хувиар унаж, ажилгүйчүүдийн тоо таван саяд хүрнэ гэжээ.

Бусад улс орнууд ч жуулчин хүлээж авахаар бэлтгэж байна. Турк дотоодын жуулчлалаа энэ сарын сүүлчээр нээж, гадаадын жуулчдыг хүлээн авах буудлуудыг бүртгэлжүүлэх тусгай хөтөлбөр боловсруулж байна. Итали улс зургаадугаар сарын 3-нд хилээ нээж, аяллаар ирсэн хүмүүсийг хорионд оруулахгүйгээр хүлээж авахаа зарласан. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)