Сонгогчийн лавлах утас 1800-2800 ажиллаж байна

Сонгуулийн тухай хууль болон түүнийг дагалдан гарсан бусад холбогдох хууль тогтоомжийг нийтэд сурталчлах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр мэдээллээр хангах зорилготой 1800 2800 тусгай дугаар ажиллаж байна.

"Сонгогчийн боловсролын төв" ТББ-ын гүйцэтгэх захирал С.Оюунтуяа “Сонгогчид мэдээлэлтэйгээр сонголт хийнэ гэдэг бол хамгийн чухал. Мэдээлэлгүй сонгогчид харанхуй сонголт хийвэл хариуцлагагүй зүйл болно. Тиймээс сонгогчдод Сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн үйл явц, сонгуулийн цаг хугацааны хуваарьтай холбоотой Сонгогчоос сонгох эрхээ хэрэгжүүлэх, хамгаалах чиглэлээр мэдээлэл өгдөг сонгогчийн лавлах утас ажиллаад эхэлчихсэн байна. 1800 2800 утас руу бүх үүрэн телефоны дугаараас энгийн утасны тарифаар холбогддог. Мөн иргэд сонгуулийн тухайд ойлгомжгүй байгаа зүйлсээ манай сонгогчийн лавлах утсанд хандаж авч болно” гэлээ.

Лавлах утас өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд ажиллаж байгаа аж.