ФОТО: Хөл хорионы дараах Европ

Европын орнууд коронавируст тахлын улмаас тогтоосон хатуу хөл хорио, хязгаарлалтаа сулруулж эхэллээ. Хүмүүсийн амьдрал хэрхэн идэвхжиж эхэлснийг Ройтерсийн гэрэл зурагчид дурандаа буулгажээ.

Өвчний дэгдэлт хамгийн өндөр түвшинд хүрсэн Италид баар, ресторан нээгдэв. Гэхдээ үйлчилгээний байгууллагууд зай барих дэглэм мөрдөнө. Мөн зөөгч, үйлчлэгч нар нь амны хаалт, бээлий өмсөх ёстой.

Түүнчлэн удаан хугацааны хорио цээрийн дараа үсчин, жижиглэн худалдааны дэлгүүрүүд нээгдэв. Зургадугаар сарын 3-наас эхлэн орон даяар чөлөөтэй хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө.

Чех улсад 2.5 мянган мталбай бүхий худалдааны төвүүдийг ажлаа үргэлжлүүлэхийг зөвшөөрөв. Ботаникийн цэцэрлэг, фитнесс төв, жолооны сургууль нээгдлээ. Гэхдээ нэг дор 10-с илүү хүн цуглахгүй байхыг анхааруулж байна. 

Тавдугаар сарын эхээр Португалид номын дэлгүүр, номын сан, архивын ажил дахин эхлэв. 5-р сарын 18-наас эхлэн тус улсад кафе, ресторан хэсэгчлэн нээгдэж, музей, үзвэр үйлчилгээ явагдаж байна. Кино театр, театр, концертын танхимууд 6-р сарын 1-ний өдөр нээлтээ хийх боломжтой.

Гэгээн Петрийн сүм үүдээ нээлээ.

Грект цаг агаар маш халуун байгаа тул далайн эргийн наран шарлагын газруудыг нээлээ.

Германы хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тоглолтыг үзэгчгүй явуулна.

Тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Францын иргэд гэрээсээ гарах эрхтэй боллоо.

Бельгийн сурагчид хорио цээрийн дараа сургуульдаа буцаж ирэв.

Унгарын Ерөнхий сайд нийслэл Будапешт хотын хорио цээрийн дэглэмийг аажмаар сулруулахаа зарлав. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Мэндчилгээ Сайн уу, миний нэр Дорес РОДРИГЕЗ, би хувийн зээлдүүлэгч бөгөөд та хүссэн зээлээ өгөх гэж ирсэн юм. Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу? Бизнесээ хөгжүүлэхийн тулд зээл хэрэгтэй юу? Том эсвэл жижиг хэмжээний бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Таны амьдрал болон одоогийн санхүүгийн байдлыг өөрчлөх зээл хэрэгтэй байна уу? Аливаа зүйлийг засахын тулд танд яаралтай болон яаралтай тусламж хэрэгтэй байна уу? Бид танд 3% -иас доошгүй хүүтэй зээлийг санал болгохоор ирсэн бөгөөд та 5,000 EUROS-ээс 100,000,000 EUROS хүртэлх зээлийг хамгийн дээд тал нь 50 жилийн хугацаатай авах боломжтой. Зээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг имэйлээр ([email protected]) цаг алдалгүй бидэнтэй холбоо бариарай. Баярлалаа

    0 0 Хариу бичих