“Роллс Ройс” ажилчдаа 20 хувиар цомхотгоно

Английн дэлхийд зартай "Роллс Ройс" компани 52000 ажилтнаасаа 9000~ыг нь халах шийд гаргажээ.Ингэснээр тансаг машины аварга жилдээ 1.3 тэрбум фунт стерлинг /1,6 тэрбум ам.доллар/ хэмнэх гэнэ.

Цар тахлын улмаас дэлхийн олон улс тархалтыг хязгаарлах зорилгоор хилээ хааж, авиа компаниуд нисэлэгээ зогсоосон нь тансаг автомашинаас гадна онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэлээр дагнадаг тус компанид хүнд цохилт болсон байна. Дэлхий даяар нисэх компаниуд сул зогсолт хийж, парк шинэчлэх ажил бүрэн зогссон гэхэд болохоор байгаа юм. Компанийн мэдэгдсэнээр, хэмнэлт гаргах боломжийг үргэлжлүүлэн судалж байгаа бөгөөд ойрын хугцаанд хэрэгжүүлээд явна гэсэн байна.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)