Ф.Нганну: Ж.Жонс бид хоёрын тулаан болно гэж бодохгүй байна

Холимог тулааны UFC холбооны хүнд жингийн шилдэг тулаанч Франсис Нганну хагас хүнд жингийн аварга Жон Жонстой хийх тулааныхаа талаар доорх зүйлсийг ярьжээ. “Үнэндээ бид хоёрын тулаан яг болно гэж бодохгүй л байна. Тэр хүнд жинд орно гэж жил гаруй ярьсан ч одоо болтол ирээгүй л байна шүү дээ. Хэрвээ бидэн дээр хүрээд ирвэл дуртайяа тулалдана. Гэхдээ холбооноос надад багагүй хэмжээний мөнгө төлөх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ чинь супер тулаан. Мэдээж би ялагдана гэж тулалдахгүй. Түүнд анхны ялагдлыг нь амсуулна гэж үзнэ. Түүнийг цохилт сайн даадаг л гэдэг. Тэрийг нь шалгана” гэж Ф.Нганну хэлжээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ҮНЭНЭЭ Л ХЭЛЖ

    0 0 Хариу бичих