Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авагчдын тоо 527-гоор нэмэгджээ

Ажилгүйдлийн даатгалын сангаас  тэтгэмж авагчдын тоо нэмэгджээ. Тодруулбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар тус сангаас 7.5 мянган хүнд 17 тэрбум төгрөг олгосон байна. Энэ нь өмнөх мөн үеэс тэтгэмж авагчид 527  хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 4.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

Дашрамд дурдахад, дөрөвдүгээр сарын эцэст ажилгүй  7.7 мянган иргэн шинээр бүртгүүлсэн байгаа юм. Өнгөрсөн сард бүртгэлтэй байсан 1.8  мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Ажил хайж шинээр бүртгүүлсэн иргэдийн 53 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан байна.