Д.Нямхүү: ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэрч гарлаа

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн эсэх болон өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.

Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, Дархан-Ууд аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 17 сорьц тандалтын сорьцыг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон Гуравдугаар эмнэлэг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээс цуглуулжээ)

Энхийн сахиулагч 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Дархан-Уул аймагт ачаа тээврийн 42 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүн нийт 44 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй. Мөн өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэрч гаран дараагийн шатлал руу шилжлээ..Эдгэрч гарч буй оюутнууд 37-39 хоног эмчлүүлж, эдгэрлээ" гэв.