Хүүхдэдээ ээлгүй Монгол

Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооно барина гэж биднийг шүлсээ үсэргэж, хуруугаа чилтэл цахимбарын товчлуураа нүдэж суух хооронд алаг үрс маань цаг бусын эндэл ослоор хорвоог орхисоор л. Автын болон ахуйн осол, золгүй тохиолдол, хүчирхийлэл “аз жаргалтай” хотын зам харгуй, гудамж талбай, булан тохой бүрт отох болжээ. Энэ айдас, аюул ирээдүй болсон хүүхдүүдээс аз жаргалыг нь хулгайлж байна. Бүр амь насыг нь булааж ч байна. Эцэг, эхийнхээ гарт амиа алдсан хүүхдүүд хэдэн арваар тоологдож, золгүй тохиолдлын золиос болсон үрсийн тоо өдөр алгасахгүй шахам нэмэгдэж байгаад зүрх сэтгэл урагдах мэт болном.

Өчигдөр л гэхэд өсвөр насны дөрвөн хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд "Хан талст" компанийн үүсгэсэн усан толионд живж амиа алдсан мэдээ олныг хирдхийлгэв. Хуудуутай газар олголт, хайхрамжгүй хяналт шалгалтын балаг дөрвөн бяцхан зүрхийг авч одлоо. Тоглох газар, тордох зүлэгтэйсэн бол тэд маань дүүрэг алгасан цэцэрлэгт хүрээлэнг бэдрэхгүй л байв. 

Өөд болоочдыг эргүүлээд босгоод ирэхгүйгээс хойш ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр өчнөөн шалтаг, шалтгаан хайж, тайлбар нотолгоо яриад яах билээ. Стандарт шаардлага хангаагүй барилгын компанийн ажлыг арваад хоногийн өмнөөс шалгасан гэх ядруухан тайлбар хийгээд сууж байгаа хяналт шалгалтынхан, газар олгосон тогтоол нь хууль зөрчсөн юм бол хурааж цэгцлэх төмөр нүүрээ гаргаагүй төр буруутай. 

Хоёрхон жилийн өмнө хөлбөмбөгийн талбайд бяцхан хүү амиа алдахад, тоглож явсан жаалхүү тогтой утсанд цохиулж хорвоог орхиход, хэдхэн сарын өмнө хөл хорионд гэртээ тоглож байсан гурван бяцхан зүрх үүрд зогсоход бид шуугиад л өнгөрсөн. Өргөгч кранд дайруулж амиа алдсан Есүгэн охины нэрээр барилгын салбарт бугшсан идээ бээрийг шахах хууль батална гэж амалж байсан улс төрчид ч аниргүй болж. 

Хүнээ эрсдэж эндэхээс урьдчилан сэргийлж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаараагүй атлаа төр, захиргааны байгууллагууд ийм золгүй явдал бүрийн дараа сүрийг үзүүлэн мэдэгдэл хийж, гэнэт санасан мэт кампаничилсан ажлууд өрнүүлж, түүнийгээ баахан сурталчилдаг.

Өнөөдрөөс ч тийм сценариар баахан үйл явдлууд өрнөх байх. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг агентлагуудынхан өнөөдөр чанга дуугаар мэдээлэл хийж эхэлнэ. Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг бангадан донгодно. Арьсаа хамгаална. Иргэдийнхээ амьд явах эрхийг хангаагүй дарга нар элдэв осол гэмтэл, золгүй явдлын дараа сүрийг үзүүлэх нь ичгүүртэй. 

Хэдхэн жилийн өмнө ЭМШУҮИС-ийн судлаачдын эрсдэлт хүчин зүйлсэд хийсэн судалгаагаар ахуйн орчны аюулгүй нөхцөл байдлууд хангагдаагүйн улмаас хүүхдүүд осол гэмтэлд өртөх нь их байгааг тогтоожээ. Төрийн төмөр чихэнд судлаачдын үг хүрээгүй нь тодорхой.

Үр хүүхдээ хайрладаггүй улс оронд ямар ч ирээдүй байдаггүй гэдэг үг бий. Сонгуулийн халуурал, улс төрийн цэцэрхэлээ хойш тавиад үрсийн минь аюулгүй байдлын төлөө үнэн сэтгэлээсээ анхаарал тавиач гэж эрх баригчдаас шаардах цаг нь нэгэнт болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (45)

  1. Huuhdiin togloomiin talbai bolon huuhed bolon ard irged ochij chuloot tsagaa ungorooh park gadaad ornuudad bol bulan tohoi toirood l bj baidag shuu dee. Hunii tuloo niigem gedeg chini ter bdag bh daa . Manai mongol shig huuhdiin togloomiin talbai baisan ch nuraagaad bolson boloogui baishin sav hen negen hunii huviin erh ashgiin tuloo barigdaj baidag tiim oron tsuuhon baidag bh. Odoo tegeed ard tumneeree songuuli uls turoor soliorson uls oron ch barag baihgui. Neg ard tumnii tuloo tsohiloh zurhgui hudalchiig nugoo hudalchaar l solino uur um baihgui shuu dee. Tiim bolohoor ard tumen bidnii eruul standard of life aar amidruulah yamar bodlogo heregjih yaj guitsetgeliig shiideh tal deer l shaardlaga tavij asuulttai amidrah heregtei

    0 0 Хариу бичих
  2. Ulaanbaatar hot niitiin ezemshliin talbai, nogoon baiguulamj, togloomiin gazar, zorchikh zam garts baikhgui bolson ni hotiin amidral mash olon talaar muugaar noloolj bana. Ugtaa hotiin darga nariin gazriin naimaa iim zasarshgui baidald hurgesen.Zugeer baisan HUUHDIIN PARK, SUHBAATARIIN TALBAIG hurtle zarj idetsgeesen humuus yamarch hariutslaga huleekhgui targan tsatgalan, yaaj sanaa amar amidarch bainaa

    0 0 Хариу бичих
  3. Хамаг буруутай нь улс төрчид, хотын дарга гээд... буруу бүхэн бусдын буруу... Харамсаж байна. гашуудаж байна. Эмгэнэл илэрхийлье. Цаашдаа эцэг эхчүүд үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, хүнд эрхээс гадна үүрэг байдаг гэдгийг өарсдөө ухамсарлахаам гадна хүүхдэдээ ойлгуулах, гэр бүлийн хүмүүжлийг зөв олгох хэрэгтэй юм шиг санагдаад байна. Хорио цээртэй байхад тэр холоос энд ирж хайран амь насах алдаж байх ч гэж дээ.. Тоглох орчингүй л гэх юм. Нэгэнт хорио цээр хамаагүй гэж үзээд тогтмол усаар-хөөсөөр тоглож болж байхын оронд наанадаж цэцэрлэгт хүрээлэнд үнэгүй тоглох боломж байгаа даа ... Эерэгээр харвал ээлтэй зүйл бас ч байгаа шүү. Амьдралын түвшин доогуур өрхөд хүнс өгч байна хүүхдийн мөнгө насны хишиг ... гээд халамжийн олон боломж байна. Өгөхөөр өглөө бэлэнчиллээ гэх юм. Элдэв зөрчил гарахаар өөрийн буруу яагаад ч биш бусдын л буруу байх юм даа.. Хувь хүний хариуцлага эцэг эхийн үүрэг гэж бас баймаар юм аа . УМ АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ.

    2 0 Хариу бичих
  4. Монгол ер нь хэнд ээлтэй юм, идэж завшдаг Их Хурлын гишүүд, эрх ямбатан түшмэдүүд, гадаадаас хямд хүнс бараа зөөж иргэдийг шулдаг худалдаачид, тэдний гэр бүл хамсаатнуудад л ээлтэй байх, хүн амын 90% нь ядуу бөгөөд нэн ядуу, ядуусын үр хүүхэд нийгмийн хамгаалал авч чадахгүй хууль эрхийн харанхуй орчинд өсч байна, ирээдүйд тэд хэн болох нь тодорхой

    0 0 Хариу бичих
  5. Одоо нэг, нэг рүүгээ буруугаа чихнэ. Улс нь дүүргээ, дүүрэг нь хороогоо, хороо эзнийг нь, нөгөөх нь эцэг, эх, асран хамгаалагч руу нь... Хөвөрсөөр, хөвөрсөөр замхардаг. Болиоч ээ?! Он гарснаас хойш сонссоор байгаад зүрх эмтэрч байна. Төр алга уу?! Хаана явнаа!!!

    0 0 Хариу бичих
  6. Хүүхдүүд тоглох газаргүйгээс л хүүхдийн амь эрсдэж. Хотод улсын сургуульгүй БЗД-н 26-р хороо байна. Их дэлгүүрээс Энхтайван найрамдлын ордон хүрэх зам дагуу 4 давхар байрны урд талын хүүхдийн тоглоомын талбайг МАН-аас нэр дэвших гэж байгаа эмэгтэй хувьдаа авахаар сувдаг сэтгэлээр хандаж олон хүүхдийг тоглох газаргүй болгохоор санаархаж байсныг санаж байна. Хүүхэд тоглох алга дарамхан газрыг хувьдаа авахын тулд улайрагсад ТӨРИЙН СЭНТИЙД залраад их хуралд нэр дэвших гээд яваа шүү дээ, эмгэнэл ЭМГЭНЭЛ эмгэнэл болж байна. #бсшуя анхаараачээ. Хүүхдийн тоглоомын талбай, улсын сургуулийн барилгын газрыг шунагчдаас төрийн төмөр нүүр гарган буцаан авч ХҮҮХДИЙН төлөө ажиллаачээ

    2 0 Хариу бичих
  7. Харамсал, маш их харамсал... Гэхдээ бид ямар нэгэн болсон үйл явдлын дараа хэн нэгнийг МУУ Хар овоохой болгох гээд л дайрчих юм. Дор бүрнээ тунгаан үзээд бурууг өөрөөрөө хайгаад үзмээр юм шиг. Ум ани бодь ми хум Битгийл энэ хөөрхий талийгаачдыг улс төр, сонгуульд холиороодой. Хойдох нь тайван байг

    2 0 Хариу бичих
  8. Яагаад тийм усан цүнхэл үүсгэчихээд ямар хамгаалалтгүй орхидог юм болоо, тэр компанийн удирдлага гэж юугаа харж бдаг б,аа даан ч юмаа.

    0 0 Хариу бичих
  9. sayhan l gehed dornod aimagt tesreh bumbugund 1 huuhed amia aldaj 1 huuhed hulgui bolj 1 huuhed sharahdaad hagalgaand orood garlaa iim baij bolohguinee uneheer emgeneltei yumaa

    0 0 Хариу бичих
  10. Иргэдийнхээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан ямар шинэ бүтээн байгуулалт хийв? Бүх газрыг эрх баригчид авдаг. Хүний төлөө хүүхдийн төлөө юу ч хийхгүй. Бодохоос өр өвдөж бна. Тоглох аятай тухтай аюулгүй газар бсан бол энэ хүүхдүүд юу гэж тэр тогтмол усанд орох вэ? Муухай хүмүүсээ! Санаа чинь зовохгүй бна уу?

    0 0 Хариу бичих
  11. Сайхансамбуугийн Эрдэнэтуул! Энэ хүүхэн Сандуйд (60 тэрбумын) Их хэмжээний мөнгө өөрийн үеэл (одоо цэцэрлэгт хүрээлэнд удирдлагын багт ажиллаж байгаа )Уянгагын нөхөр Амараагаар цүнхтэй мөнгө зөөлгүүлэн нэр дэвших квот олж авсан. БЗД-н иргэдийн саналыг мөнгө тарааж бэлэг сэлт өгөх замаар худалдан авч Иргэдийн хуралд сонгогдсон. Тухайн үеийн хотын даргыг бас мөнгөөр угжсаар ҮЦХүрээлэнгийн дарга болсон. (тухайн үеийн хотын дарга Батболдын туслахаар Уянгын нөхөр Амараа гэгч ажиллаж байсан бөгөөд 2016 оны сонгуульд Эрдэнэтуулын мөнгийг барьж гүйсээр өөрийгөөч гаагүй албан тушаалд тавиулж чадсан) Энэ хүүхэн 4 хүүхдийн амь нас хөнөөлөө. Ажилдаа мэргэжлийн ур чадвартай хууль журам,хамгаалалт,норм дүрэм стандарт бариад ажилсан бол энэ 4 хөөрхөн зүрх хорвоог орхихгүй байлаа. Энэ Эрдэнэтуул гэгч эмэгтэй хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хэтрүүлэн хэрэглэж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигчийг гарцан дээр дайрч хүний амь хөнөөж байсан.

    4 0 Хариу бичих
  12. Миний бодсон зүйлийг 5 минут л өөртөө зарцуулан уншаарай. УИХ-н сонгууль, баяр наадам гээд өчнөөн тэр бум төгрөг зарцуулаж байгаа вэ? Бүх л улс гүрнүүд цар тахал гээд бүх зүйлээ хорьж байна. Манайд дотооддоо алдаагүй энээ тэр гэж сонгуулийн шоу тавих гээд байж байхад хүүхдүүд тоглох тоглоомгүй энэ тэнд очиж амиа алдаж байна. Эхлээд хүүхдийн тоглох нөхцөл бүх газар Монгол даяар бүрдүүлэх шаардлагатай байна. Энийг мэдэж байгаа болов уу, сонгуульд орж ялалт л байгуулж байвал бусад зүйл тэдэнд ямарч хамаагүй байна. Эмэгнэлтэйгээр хорвоог орхиж буй бяцхан үрсийн ирээдүй хойч үеийнхээ төлөө юу хийж чадаж байна. Хэн юу хийв. Төр нийгмийн толгойд байгаа эрхэм хүндэт ард түмний төлөөлөл нэртэй ноёд, хадагтай нар юу хийж бүтээж байна... Ард түмэн ахмад настнаа хүндэтгэж шинэ онотойгоо золгодог цагаан сарын баярыг, ирээдүй хойч үе хүүхдүүд сургууль цэцэрлэгийг бүгдийг хорьж чадсан. Найр наадам , хэн нэгний хүүхдийн амь наснаас үнэтэй, тансаг тэжээл хоол эм тариагаар борддог морьд нь уралдаж чадахаа больчихвий, наадам нэрийдлээр хэчнээн мөнгө босгох санхүү нь алга болчихвий энэ шийдвэр гаргагч нарын... Одоогоор эмнэлэгт хэвтэхэд зарим эм тариа нь байхгүй эмчлүүлэгч өөрөө гаднаас зөөнө. Хүүхэд тоглох гэхээр тоглоомын талбай байхгүй, адаглаад л сургуулийн хөл бөмбөгийн ногоон дэвсгэр нь урагдсан шороо боссон талбайд тоглох гэхээр янгинатал хашаагаа түгжээд орхино. Ийм болохоор сонгуулийг хойшлуулаж, наадмыг дараа жил тэмдэглэхийг хүсэж байна. Түйртэлгүй бодлыг минь хуваалцсанд баярлалаа. 2020. 05. 28

    7 0 Хариу бичих
  13. Ysan xetsv medee we. Xoorxi ijii aawn elegn emterch zvrxn zvsegdej suugada ewii min

    0 0 Хариу бичих
  14. Яасан хэцүү юм бэ, эвий дээ хөөрхийс минь, яагаад бид хүүхдүүдээ аюулгүй орчинд амьдруулж чаддаггүй арчаагүй юм бэ, насанд хүрэгсэдийн буруу, бүгд хэзээ ч хүүхэд, настангуудаа бодож хийдэггүй

    1 0 Хариу бичих
  15. Хотын төвд Тэнгисийн хойно усаар дүүрсэн ухсан нүх бсаар 3 жил болчлоо. Барилга барих гэж ухаад доороос нь ус ундарч гараад барилгын ажил зогссон. Энэ нүхтэй хашаанд хүүхдүүд тоглож харагддаг шүү. 4 хүүхэд эндсэн сургаар хашаагаа 20,30см өндөрлөж бналээ. Нэгэнт ус ундараад барилга барьж болохгүй газрыг хурдан арга хэмжээ авах хэрэгтэй шдээ. Хашааных нь эргэн тойрон задгай бие засах газар, архи пиво уудаг газар болж хувирсан . Зун ялаа шумуул шаваад оршин суугчидад ч хэцүү бдаг шүү

    1 1 Хариу бичих
    • Ойрд ашиглаагүй олон жил болсон хашаануудыг хотын захиргаанаас буулгаад байгаа гэж байсан.Тэр арга хэмжээнд хамруулаад буулгуулж Газрыг нь шороогоор дүүргээд мод бут тарих юмсан...

      0 0
  16. Bairnii gadaah togloomiin talbaig ni bulaasan tsetserlegt hureelen duureg burt baihgui amdrah orchin bohir gazraa bulaalgasan bdnii ireedui

    0 0 Хариу бичих
  17. Хотхон, байруудын хооронд хүүхдийн тоглоомын газар заавал байх ёстой. Хашаатай аюулгүй байхаар. Байдаг ганц хоёр хотхоны үнэ тэнгэрт хадсан.( Хүннү2222 гэх мэт) Гэр хороололд ч гэсэн том талбай гаргаад өгвөл хүүхдүүд сагс, хөл бөмбөг , теннис гээд тоглоно.

    0 0 Хариу бичих
  18. Хар амиа бодсон улс төрчдийн балаг

    1 0 Хариу бичих
  19. Ystoi, ,tim umand tumur nuuree haruulj chadhgui, ,uursduu heden tugrugnd hudaldagdsan mergejiliin hynalt, gazar olgoj bgaa hotiin nuhduud, setgeleesee ajildggui amitani uriig ul toohgui humuus. haramsaltai

    1 0 Хариу бичих
  20. Энэ ганц аж ахуйн нэгжийн буруу биш байх. Covid гээд бүх сургууль амраад гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байхад яагаад тэнд бөөнөөрөө явж байдаг. Эцэг, эх нь буруу их байна хараа хяналт тавиагүй хариуцлагагүй байдал

    3 1 Хариу бичих
    • Цэвэр энэ компани буруу. Барилгын буулгаж хариуцлага тооцох хэрэгтэй.

      0 0
  21. Үхэр Монголчууд гэж хэлүүлж байхдаа таарсан хүмүүс шүү. Ийм байна гэж мэдээд л байгаа хэрнээ тэгэс ингэсгээд мартдаг. Маргааш таны ч хүүхдэд тохиолдож болно шүү дээ тиймээс яг өнөөдрөөс эхлэж тэмцэх хэрэгтэй. Хан Талстын Нарантуяа гэж хар царайтай эмгэн шуламын шунал ханадаггүй юм байх даа. Хөөрхий нялх амьтад яаж мэдэх вэ дээ. Эцэг эх нь хөөрхийс хоногын хоолны төлөө л ажиллаж байсан байлгүй дээ. Амарсайхаан ямар хариуцлага хүлээх гэж байна даа хотод чинь ийм хэрэг гарлаа шүү дээ. 5-н сарын 10-нд очиж шалгасан л юм билээ ш дээ. Ёс зүйтэй улсад ард түмнээсээ уучлалт гуйгаад албан тушаалаа өгдөг дараагын хүн нь тийм алдаа гаргахгүйн тулд илүү хичээж ажиллах ёстой болдог. Уг нь ийм л жишиг тогтоочих хэрэгтэй юм байгаан одоо бас попчин Хүрэлсүх юу юу гэж чаахийн байгаан. Ард түмнээ эхлээд санаа зоволтгүй сайхан амьдруулаад аль ч шатандаа шудрага ёс тогтоочих юм бол хэн нь дарга сайд байна уу ард иргэд одооных шиг улс төржихөө байчихнаа бузруудаа та нарын үр хүүхэд ач гуч нарыг энэ зовлон дайрах л болно доо.

    0 0 Хариу бичих
  22. Meregjliin hyanalt vnexeer myy bn. Odoo xariytslaga tootsox estoi

    0 0 Хариу бичих
  23. Эцэг эхчүүд хүүхдээ хар гээд чөлөө олгоод байхад ийм л байна. Хэний төлөө амьдраад юм бэ?

    3 3 Хариу бичих
  24. songuliin pr hiigeed l neg negenruugeee chiheed l duusna hamgiin gol n tsaashaa hiih ajil horson dr buusan shidver uildel heregtei bna

    0 0 Хариу бичих
  25. Zawsar zaigvi barilaga bariad bhaar dvvreg bolgon yg vndesnii tsetserlegt hvreelen shig choloot tsagaa unguruuh togloomiin gazar barih heregtei

    1 0 Хариу бичих
  26. "Хvvхэддээ" гэж зев бичээрэй, Ийглийнхэн. Хайран сайхан 4 vрс! Энэ терийн тогтолцоог одоогийн сонгуулиар л vндэс угсаагаар нь огтлох хэрэгтэй. Тийм эрхээ ард тvмэн эдэлж, зев vзэл бодолтой, эх орон, улс нийгмийн телее зvтгэх нэр дэвшигчдийг СОНГОХ хэрэгтэй! МАНАН-гаас салцгаая!

    2 4 Хариу бичих
    • Хүүхдэдээ гэж бичдэг болж дүрэм өөрчлөгдөөд удаж байна

      0 0
  27. Хан талст" компанийн үүсгэсэн усан толио гэж газар ухаад үүссэн тогтмол ус юм уу ? юу юмбэ

    0 0 Хариу бичих
    • Голын хайргыг нь ухаж авч ашиглаж ашиг олж ханаж цадаагүй оронд нь үүссэн тамын хар нүх нь доошоогоо ёроолгүй гүнзгий юм байгаа биз. ЮУНЫХ НЬ толио гэж яриад бичээд байгаа юм бол ямар мөсөн дээгүүр нимгэн ус халиад толио үүсчихсэн байгаа биш...

      0 0
  28. ёстой харамсалтай Д1000-д хүүхдийн төлөө юуч хийдэгүй олигтой 1ч тоглоомийн талбай байхгүй бөөн тоос шороо хог новш эвдэрхий зам бүүр 1албаар хөгжүүлэх дургүй байгаа юум шиг санагддаг!!!!!уг нь аль хэзээнийл тэр цагаан байрийг дахин төлөвлөлтөнд оруулаад 1сайхан хороолол барьчмаар юум хоттой хамгийн ойр байгаа захийн хороолол яагаад хөгждгүй юум

    2 0 Хариу бичих
    • Энэ Дэнжийн 1000 хариуцсан Их хурлын гишүүн байдаг бол хүүхэдийн төлөө юу хийж байсын бэ..Тоглох газаргүй учраас хайран сайхан хүүхдүүд тэр газраас тийшээ дур сонирхолтой хөтлөгдөн л очиж байгаа.Арай ч дээ... Хайран сайхан хүүхдүүд..Үнэхээр харамсаж байна.Энэ нийгмийн гажуудалд бас харамсаж байна.Ээж аавдаа эргэн төрөөрэй...Ум ма ни бад ме хум.

      0 0
  29. Зөв бичиж. Цэцэрлэгт хүрээлэн нарантуул зах шиг болсон байсан. Хараа хяналт камержуулалт харуул энэ тэр нь дугуйгаараа тойрч энэ тэр болдоггүй юмуу.

    1 0 Хариу бичих
  30. barilgiin ajil yavagdaj baixad hashaa horoo,xaryyl xamgaalalt baidag bish bil yy?

    0 0 Хариу бичих
  31. Маш зөв бичиж. Тийм болохоор хор найруулж гарч ирсэн 76 гишүүнийг дахин сонгох хэрэггүй шинэ хүмүүсийг сонгоё.

    0 0 Хариу бичих
  32. Ямар нэгэн зуйл болохоор л эцэг эхийн хараа хяналт муу бна гэдэг. Цалингаас цалингийн хооронд ер зээлэндээ дарлуулан ажиллаж бгаа хумуусийг яа гээвээ. Хел хориотой хуухдийн цэцэрлэг, сургууль ажиллахгуй бгаа энэ уед ядаж ээж нарт цалинтай челее егех хэрэгтэй. Хичнээн бяцхан зурх зогссоны дараа ухаарах хумуус вэ.

    5 0 Хариу бичих
    • Дэнжийн 1000 аас Цэцэрлэгт хүрээлэн хүртэл тэр хол газар хөөрхий үрс яаж явж очицгоосон болдоо...

      0 0
  33. Ердөө 4/5 хан хоногийн дараа Хүүхдийн баяр болох байлаа гэж.., Харамсаад ч барамгүй, гүн эмгэнэл, тэр газрын харуул хамгаалалт нь хаана юу хийж байсан юм бээ? Тогтоол ус бол зүгээр үхлийн цооног ш дээ. Тэд хамтдаа сэлж хөхрөлдсөөр л яваа гэж элгээ дэвтээе дээ. Ум амар амгалан оршиг!

    0 0 Хариу бичих
  34. НАМААРАА ТАЛЦАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ГАЦААДГИЙН ХОРТ ҮР ДАГАВАР ЭНЭ !!! ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ХУУЛЬ ЖУРМЫН ДАГУУ ӨГӨӨД АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЗААВАР ЖУРАМ ГАРГАН ТҮҮНИЙГЭЭ МӨРДҮҮЛЭЭД ЯВСАН БОЛ ИЙМ ЭМГЭНЭЛТ УЧРАЛ ХЭРЭГ ГАРАХГҮЙ БАЙЛАА!!! МАН - ЫХАН ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ ИРЭЭД АН-ЫН ҮЕД ГАРСАН ШИЙДВЭРИЙГ ҮГҮЙСГЭН ХАВЧИЖ ЭЛДВЭЭР ДАРАМТАЛЖ ХААЖ БООДОГ НЬ ХИРЭЭС ХЭТЭРСЭН !!!

    3 0 Хариу бичих
    • Яг үнэн МАН зогсоох арга хэмжээ авч түрүүчийн засгийн ан ын хийж бсан ажлыг харлуулж сонгуулийн шоу хийж яваагүй мөрөөрөө ажиллаж бсан монгол компанийг хохироож солиороогүй бол хамгаалалт олон нүд харж бх бсан бх.угаасаа ийм газар уб т олон бгаа түүндээ арга хэмжээ ав сонгуулийн солиотон дарга нар.ингэж хэлэх нь зөв.дүүрэг болгонд цэцэрлэгт хүрээлэнтэй болгооч.дэнжийн мянга хоттой хамгийн ойр гэр хороолол гэхэд дэндүү хэцүү өрөвдөлтэй газар мөнш дэ.

      0 0
    • Enend hurtel nam yarih hereg bnuu ali n ch yalgaagyi yildel hiideg.

      1 0
  35. Хайран сайхан хүүхдүүд дээр дооргүй идэж уухаас өөр юм хийдэггүй цаддаггүй улс төрчид хүүхдийн төлөө юу ч хийхгүй тоглох газаргүйгээс үүссэн асуудал

    4 0 Хариу бичих
  36. Үнэхээр харамсалтай байна...

    2 0 Хариу бичих
  37. Яасан нийгэм гэхээрээ ийм юм болдоо. Тэр чигтээ , юм бүхэнд цөхрөл , галзуурал, цээжин доторх хашгираан л байна. Бяцхан үрс минь тайван нойрсдоо ,

    2 0 Хариу бичих