Бостоны марафон цуцлагдлаа

1897 оноос хойш тасралтгүй явагдаж ирсэн Бостоны марафон гүйлтийг цар тахлын улмаас энэ жил цуцалж байгаагаа зохион байгуулагчид мэдэгдлээ. Марафоныг эхлээд есдүгээр сарын 14 хүртэл хойшлуулаад байсан ч ийнхүү бүрмөсөн цуцалж онлайн форматаар явуулж магадгүй болов.

Гүйлтэд оролцох мэдүүлэг өгсөн хүмүүст эхлээд төлбөрийг нь буцаан олгохоор шийдсэн тухай арга хэмжээний захирал Том Грилк мэдэгдсэн байна.

Бостоны марафон нь дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээн бөгөөд 124 жилийнхээ түүхэнд анх удаа завсарлаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)