Дональд Трамп өнөөдөр Хонконгийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлгэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын асуудлаар тавдугаар сарын 29-нд хэвлэлийн бага хурал хийлгэхээр болсон тухай Reuters агентлаг мэдээллээ.

Энэ үеэр Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хуулийн талаар байр сууриа илэрхийлнэ гэжээ. Хятадын эрх баригчид уг хуулийг бүс нутгийн эмх журмыг сахихад чухал үүрэгтэй болно гэж үзэж байгаа юм.

Хонконгийн автономийн асуудал хөндөгдвөл Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах болно гэж тавдугаар сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал эрхэлсэн зөвлөх Роберт О'Брайен мэдэгдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)