НҮБ-ын тэргүүн цар тахлын эдийн засгийн үр дагаврыг дүгнэв

Ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол цар тахал дэлхийн эдийн засагт сүйрэл авчрах магадлалтай гэж НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш пүрэв гарагт гарагт мэдэгдлээ.

“Хэрэв бид одоо л хөдөлж эхлэхгүй бол коронавирусийн цар тахал дэлхий даяар эвдрэл сүйрэл, зовлон шаналлыг авчирна. Өлсгөлөн түүхэн цар хэмжээнд хүрнэ. 60 сая хүн ядууралд өртөж, хөдөлмөрийн насны 1,6 тэрбум хүн ажилгүй болно” хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга онцолжээ.

Дэлхийн үйлдвэрлэлийн түвшний бууралт $8,5 их наяд долларт хүрэх ба энэ уналт нь Америкийн их хямралын үеэс ч давсан үзүүлэлт болох аж. 

Тавдугаар сарын эхээр Гутерриш цар тахлын эсрэг тэмцэх зарлага €37,5 тэрбум орчим евро болно гэж дүгнэж байв. 

Коронавируст халдварын эндэгдлийн хамгийн өндөр үзүүлэлт Йеменд ажиглагдаж байна. Тус улсын хувьд эндэгдлийн түвшин 17 хувьтай, зарим бүс нутагт нас баралт 70 хувьд хүрснийг Гутерриш хэллээ. Үүний өмнө ДЭМБ Йеменд 32 мянган оношлуур олгож байгаагаа мэдээлсэн юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)