Премьер лиг ирэх сарын 17-нд эхэлнэ

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн багууд өчигдөр хуралдаж, улирлыг эхлүүлэх өдрийг товлох асуудлаар зөвлөлджээ. Ингээд ирэх сарын 17-нд эхлүүлэхээр тогтсон байна. Ингэхдээ аюулгүй байдлын бүх арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна.

Лигийн тоглолтууд 28 дугаар тойргоос хойшлогдсон “Манчестер Сити” – “Арсенал”, «Астон Вилла» – “Шеффилд Юнайтед” багийн тогллолтоор эхэлнэ. Бусад багууд 29 тоглочихоод байгаа юм. 30 дгаар тойргийн тоглолт 19-нд эхэлж ихэнх нь амралтын өдрүүдээр явагдах юм байна. Лиг дуусах хүртэл болох 92 тоглолт бүгд үзэгчгүй явагдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)