Тусгай нислэгээр ирэх иргэд УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломжгүй

Гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирээд тусгаарлагдсан иргэд УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломжгүй гэдгийг Улсын онцгой комиссын Шуурхайн штабаас мэдэгдлээ. УИХ-аас баталсан Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай буюу нэг удаагийн хуульд үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс иргэдийн Үндсэн хуулиар олгосон зарим эрхийг хязгааралах зохицуулалт багтсан юм. Тиймээс үүний дагуу тусгаарлалтад байгаа иргэд УИХ-ын сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүй юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)