Ухаант ардын нууц: Зэс эрдэнийн увдис

ЗЭСИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ  орчин цагийн шинжлэх ухаан “шинээр” нээж ач тусыг өндөрт үнэлж байна. Тухайлбал, өнөө үед цар тахлын хэмжээнд хүрээд буй шинэ төрлийн “Covid-19” вирус зэс гадаргуу дээр 4 цагийн дотор устаж байгааг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн мэдээлжээ. Энэ нь бусад гадаргуу дээр тогтсон вирус устах хугацаанаас 4-30 дахин хурдан юм. Мөн профессор Билл Кэйвилийн туршилт зэсэн дээр унасан бүх төрлийн вирус богино хугацаанд устаж алга болж байгааг нотолжээ. Ийнхүү зэс нь бактери төдийгүй вирусийг ч устгах чадалтай болох нь нотлогдсон юм.

Европ цэвэр усны хоолойгоо зэс хоолойгоор эргүүлэн сольж, дэлхийн эрдэмтэд эмнэлгийн орчинд зэсийн агууламжтай бариул, сав суулга, хэрэглэл, тавилга ашиглахыг зөвлөж байна. Ингэснээрээ тухайн гадаргуу дээрхи вирус болон бактерийн дэгдэлтийг 58 хувиар бууруулах боломжтой хэмээн тооцоолжээ.

ЗЭСИЙН ТҮҮХИЙГ СӨХВӨЛ, МЭӨ IV-III мянганд зэсийг олборлож эхэлсэн байдаг ба хүн төрөлхтний хамгийн анх хэрэглэж ирсэн төмөрлөг юм. Бидний өвөг дээдээс эртнээс зэсийг ихэд эрхэмлэж, өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэж ирсэн нь түүний анагаах увдистай мөн холбоотой. Магад увдист чанарыг нь нээсэн тул зэсийг Есөн эрдэнийн нэгээр нэрлэсэн биз ээ.

Монголчууд эртнээс биеийн дархлаагаа дэмжих, үрэвсэл дарах, халдвар саармагжуулах, хавдраас сэргийлэх, зүрх судас, уушги, хоол боловсруулах замын эмгэг, үе мөчний өвчлөлийг анагаахад зэсийг өргөн ашиглаж ирсэн түүхтэй.

Эрдэс тогтоох шидтэй тулзэс эдлэлийг тэр тундаа зэс хундага,аяга тагш,домбо хэрэглэж олон төрлийн өвчнөөс анагаах увдистай тул зэс гоёл чимэглэл, бугуйвчзэргийг өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэж заншжээ. Бидэнд уламжлагдсанаас зэс аяганд ус хонуулж уух заншил өнөө ч тасраагүй байна.

ӨНӨӨ ЦАГТ зэсийг барилга, цахилгаан бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, цаашлаад нано технологи дээр суурилсан хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодолд өргөн ашиглах болсон. Шингэн хүнсний үйлдвэрлэлд зэсийн ашиг тусыг шингээхийн тулд өргөн ашиглаж ирсэн эртний түүхтэй. Мартагдаад уламжлалт зэс шүүлтүүр, нэрмэл танкерыг өнөө сэргээн хэрэглэх нь их болжээ.Дэлхий даяар цаг үеэтэйгээ хөл нийлүүлэн цоо шинэ “зэс” брэндүүд ч төрөн гарах болсноос гадна дэлхийн олон олон брэндүүд цуглуулгаа “зэс” нэр төрлөөр нэмсээр байна. Монголд ч хүнсний үйлдвэрлэлд зэс ашиглах туршлага нэвтэрч, “зэс” брэндүүд төрөн гарч байна.

Ийнхүү зэсийн нууцыг дахин нээж, ашиг тусыг нь шинжлэх ухаанаар нотлох тусам эртний уламжлалаа сэргээсээр байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Зэс ялна гш

    0 0 Хариу бичих
  2. Орой унтахын өмнө зэс аягандаа ус хийж сайн сайхныг шивнээд өглөө нь уух их тустай шүү.

    0 0 Хариу бичих