Ө.Энхтүвшин: Галын шугамд ажиллаж байгаа албан хаагчиддаа 6-р сарын 15 гэхэд орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдварт цар тахлын үед галын шугаманд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж  тус хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр Монгол банкинд байгаа. Түүнийг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулж, барилгын компаниудаас худалдан авалт хийх эрхийг нээх вэ гэдэг талаар Сангийн яам, НОСК, Монгол банк, Төрийн банкны төлөөллүүд санал хэлж, дахин нэгтгэн  танилцуулахаар болов.

БХЯ-аас өгч буй мэдээллээр зөвхөн нийслэлд 100 хувийн гүйцэтгэлтэй, нүүж ороход бэлэн 1983 айлын орон сууц, 80 –аас дээш хувийн гүйцэтгэлтэй 5300 орон сууц зах зээл дээр байгаа аж. Хөтөлбөрт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай 1300-1500 албан хаагчийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнд нийлүүлэлт хангалттай байх боломжтой гэв.

Албан хаагчдад өөрийн чадамжид тулгуурлан сонголтоо хийх бүх боломжийг олгох нь зүйтэй гэж ажлын хэсгийн гишүүд үзлээ. Мөн сонгох орон сууцанд нь метр квадрат болон үнийн дээд доод босго/хэмжээ/ тогтоохгүй, урьдчилгаа төлбөр шаардахгүй, байршил заахгүй, зах зээл дээр бэлэн байгаа орон сууцнуудаас сонголт хийх нөхцлийг бүрдүүлэхээр судалж байна.

Монгол Улсын Шадар сайд, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин дараагийн ээлжит хурлыг ирэх долоо хоногийн лхагва гаригт зарлаж, 2020 оны 6 дугаар сарын 15 гэхэд албан хаагчид эхнээсээ түлхүүрээ гардаж, орон сууцандаа орохоор тооцоолж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд хатуу анхааруулав. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, орон даяар цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх дэглэмд амьдарч, ажиллаж байгаа энэ үед хамгийн хүндийг үүрч байгаа хүмүүсээ бид дэмжих ёстой. Зөөвөрлөгдөн орж ирж байгаа цар тахлыг тогтоож барихад тэргүүн эгнээнд амралтгүй, нойр хоолгүй, ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор батлагдсан энэ хөтөлбөрийг авч байгаа хүндээ хүндрэл чирэгдэлгүй орон сууцандаа шууд орох байдлаар богино хугацаанд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангах нь чухал гэв гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. Тэгээд л баахан хурандаа хошууч нар далимдуулаад 3-4 өрөө байр авдаг шүү. Татварын мөнгөөр ядарсан юм гээд төрийн, үйлчилгээний албан хаагчдыг худалдан авдгаа болиоч. Татвар төлж яваа хувийн хэвшлийнхэн дарамтлуулж ялзарсан бүтэц, албан хаагч нараас чинь салах боломж алга болж байна. Иргэдийг шулсан улс төрч, төрийнхөн харилцан биесээ дэмжиж удаан оршин тогтнох боломжиндоо бидний үр хүүхдийн хэрэглэх мөнгө баялгийг зарцуулахаа болиорой.

    0 0 Хариу бичих
  2. Sxn l sanaa bn yg l xorsondo buudag bga da. Ug ni xorsondo buugad oruuldag bol sxn l bn da

    0 0 Хариу бичих
  3. Bair avah hund ni uridchikaad nayar hurgey ontagoi bdliinhandaa uguurei

    0 0 Хариу бичих
  4. Songuuli gej yg yu we. Ymar idej uuj handaggvi hvmvvs we . Odoo jaahan oor salhi oruulaad vzwel

    0 0 Хариу бичих
  5. Хилчид хорин хэдэн жил хил дээрээ залуу насаа зарцуулаад байрчгүй гэр оронгүй л үлдэх юм даа

    0 0 Хариу бичих
  6. ene medrel zugeer baigaa

    0 0 Хариу бичих
  7. Ee burhan minee vnen l bgaasai daa.Emch suwilagch tsagdaa ontsgoigiinhon bas emnelgiin arin ajiltnuud laborantuud udur shunugvi noir hoolgvi hamt horidoid heden sar bolj bgaaf ehnii eeljind anhaarch vzeesei.Arin haalga awilgachid bas irno oruulna biz

    0 0 Хариу бичих
    • Хилчид хил дээрээ яг нүүр тулж ажиллаж байхад нэр нь хэзээч дурсагдахгүй юм даа

      0 0
  8. Яг хүнээ олж өгч чадахгүй бол авсан орсон нь түрээслээд хэн нэгэнийг шулаад сууж болох юм асрагч сувилагч эмч нараа сайн судалж өгөөрэй

    0 0 Хариу бичих
  9. Төрийн үйлчилгээний ажилчдаа оруулаач байртай хүмүүсийг оруулав даа

    0 0 Хариу бичих
  10. ene onts baidal tavan tolgoi hhk ajilchid bas bsan shuu edniig martavaa

    0 0 Хариу бичих
  11. Bairtai bolhiig mash ih husch bn shuu hamgiin golon hunee sain sudlaj ogoh heregtei bnaa

    0 0 Хариу бичих
    • Нийгэмд хамгийн бага цалинтай орон гэргүй түрээс төлж амьдарч яваа багш нар маш олон байгаа Төр засаг хүн ард бгаа цагт эмч багш нараа маш их бодох болсон баймаар юм хөөрхий багш нар авсан нь өр төлөөд өмсөх хувцас нь хамгийн хямд өрнөөс өрийн хооронд орон гэргүй явсаар тэтгэвэрт гараад удалгүй л бурханы оронд очдог нь амьдрал дээр тодоос тод харагддаг.Иймээс олон юм шаардахгүй eрөнхий боловсролын сургуулийн тэр тусмаа гэр хороололын сургуульд ажиллаж амьдарч бгаа орон гэргүй багш нараа харах цаг нэн шаардлагатай байнаа

      0 0
  12. Энэ их сайхан мэдээ байна байртай болохыг мөн ч их хүсэж байна

    0 0 Хариу бичих
  13. Шадар сайд эр хүн . Зөв асуудлийг сайн шийдэж байна.

    1 0 Хариу бичих
  14. Ямар сайхан юм бэ. Ард түмний минь магнай тэнийж олон хүн баярлана. Цаашлаад бусад албан байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүст ч бас ингэвэл боломж олгож өгвөл гоё байна. Нэг юм хэлэхэд өрх толгойлсон ганцаар орлоготой хүмүүст зээлийн хамтрагч энэ тэр гээд байдаг. Үүнд дээр ямар бодлоготой байгаа бол мэдээлэл байна уу баярлалаа

    0 0 Хариу бичих