Чартер нислэг бүхний ард тооцоо байгаа

Монголд коронавирусийн батлагдсан тохиолдол 179-д хүрлээ. Сөрөг хандлагатай зарим нь “Сонгуулиа болиул, наадмаа цуцал. Засгийн газар юу хийгээд байгаа юм бэ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байна. Тэгвэл тэдгээр сөрөг сэтгэлтнүүдэд хандаж хэлэхэд, вирусийн тоо ихсэх тусам Засгийн газрын гавьяа буурах биш, харин улам ч нэмэгдэх учиртай юм шүү. Эрсдэлтэй улсаас татан авсан иргэдийн тоо нэмэгдэж, дагаад халдварын тоо ч нэмэгдэж байгаа нь зүй ёсны хэрэг.  

Харин ч харийн оронд амиа ч алдаж болох байсан 179 иргэнээ Монгол Улс татаж авсан нь тодорхой болоод байна. Иргэдээ татаж авах Засгийн газрын шийдвэрийн үнэ цэн илэрсэн тохиолдлын тоогоор хэмжигдэж байна. Засгийн газар аль болох олон хүнээ эрсдэлээс сэргийлэх, аврахыг хүсэж байгаа. Болдог бол хоёр онгоцоо өдөр өнжихгүй нисгээд бүх иргэнээ татаад авчихмаар... Гэвч цар тахал гэдэг тоглоом биш. Засгийн газрын эхний зорилт нь эх орондоо байгаа гурван сая гаруй монгол хүнийг эрсдэлгүй байлгах, хамгаалах. Гадны улсаас иргэдээ татах нь чухал ч чухам дээрх шалтгааны улмаас л олон дахин нисэж чадахгүй байгааг бид ойлгох ёстой.

Чартер нислэг болгоны ард маш нарийн тооцоо, эрсдэлийн үнэлгээ хийгдэж байгаа. Ирэх хүмүүсийн бүгдээс нь халдвар илэрнэ гэж бодож эмнэлгийн ороо бэлдэнэ. Мөн тусгаарлалтад байх байрыг нь бэлдэнэ. Ингэж бэлэн байдалд байж л дотроо байгаа иргэдээ хамгаална шүү дээ. Тэрнээс онгоцондоо шатахуун хийж нисэж авчраад л болчихдог бол өдийд хүмүүсээ зөөчхөлгүй яав гэж. Ер нь бол Засгийн газрын шийдвэр бүхний ард нарийн тооцоо явж байдаг. Боломж бололцоогоороо ажиллаж, чадлаараа зүтгэж байгаа хүмүүсийг харлуулахгүй байя. Татан авсан хүний тоо өсөх зарчмаар явж байгаа шүү дээ.

 Улсын онцгой комиссын Шуурхайн штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн бусад улс орнуудад оршин суугаа 10583 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ. Харин өнгөрсөн хугацаанд гадаадаас 9068 иргэнээ татан авсан бол ирэх зургадугаар сард 2000 орчим иргэнээ татаж авах төлөвлөсөн байна. Нислэгийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэе.

Зургаадугаар сарын 10-нд Казахстан

Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн тус улсын 108 иргэнийг хүргээд буцахдаа өөрийн улсын иргэдээ авч ирэхээр төлөвлжээ. Казахстан улсад нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 1097 байгаа аж.

Зургаадугаар сарын 11-нд Япон

Япон улсад амьдарч буй Монгол Улсын 1200 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ.

Зургаадугаар сарын 15-нд Энэтхэг

Энэтхэг рүү нислэг үйлдэж тус улсад суралцаж буй бяцхан лам нарыг авч ирэхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ нислэгийн зөөвшөөрлийг хараахан баталгаажуулаагүй байгаа учраас хуваар нь өөрчлөгдөж магадгүй гэдгийг хэлж байлаа.

Зургаадугаар 17-нд БНСУ

Энэ нислэгээр бусад улсаас ирж байгаа иргэдээ БНСУ-аар дамжуулан хүлээж авах юм байна.

Зургаадугаар сарын 18-нд БНСУ

Монгол Улсад амьдарч буй БНСУ-ын иргэдээс нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн олон иргэн байгаа ажээ. Тус нислэгээр энэ иргэдийг хүргээд буцахдаа БНСУ-д амьдарч буй иргэдээ татах авахаар төлөвлөжээ.

Зургаадугаар сарын 19-нд Франкфурт

Европын орнуудад амьдарч буй 2382 иргэн буцах хүсэлтээ гаргажээ.   

Зургаадугаар сарын 25, 28-нд хоёр нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд тухайн үед нь хаашаа нисэж иргэдээ татах вэ гэдгээ шийдэх юм байна.

Татан авах ажил зогсоогүй ийнхүү үргэлжилж л байна. гагцхүү нөөц бололцоогоо хэтрүүлж болохгүй. Эрсдэл үүснэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. 25 28 nii nislegee ANu geh met shuud nisleggui ulsuudaas tranzitaar irgedee avaach guij bna harimaar nastai hun huuch ovchtei tuildaj ydarch bnaa hetsuu bna

    0 0 Хариу бичих
  2. bulangiin ornuudad surdag oyutnuud bolon irgedee anhaaraldaa avaarai bas l hetsuuhen bna shuu

    1 0 Хариу бичих
  3. Ер нь бол миат бас алдагдал хүлээхгүй мөнгний төлөө явах нь гарцаагүй гэхдээ энэ зэвүүн цагт дэлхий даяараа ийм л байдалтай байхад манай миатынхан бас өгөөмөр зан гаргаж тийзээ хяамдруулхан зөв ш дээ

    0 1 Хариу бичих
    • Neg talda zardlaa gargaj uguumur zan garahaas ooroor yaj uguumur zan garguulah gesiin. Arai l altan zagasnii emgen shig yum nehehiin

      1 0
  4. Би солонгосд 2 жоохон хүүхэдтэйгээ чартер нислэгт багтчих байх гээд л найдаад л хүлээгээд байж байна даа.манай улс сайн ажиллаж байгаа чамлалтгүй.харин иргэд л хариуцлагатай байх хэрэгтэй юм шүү.орос улсаас хүмүүсээ татаж авсан нь маш зөв.оросууд ч хүмүүсээ авахыг шаардсан.

    2 0 Хариу бичих
  5. Солонгос гайгүй байгаа ш дэ корёо айрын билёттэй хүмүүс яахын мөнгөгүй байна ш дэ билётээрээ шатах юм болж байна уу замвал ингэж хүмүүсээ хохироох ямар хэрэгтэй юм бэ авсан билётээрээ очмоор байна

    0 2 Хариу бичих
    • Tegeed hil neegdeheer korean air-raa ireech dee! uur yalgah gesiin!!! Bugd l unegui ireed, unegui bairlah geed chichreed bh yum!!!

      0 0
  6. Uk gaas hunee avsan shuu de dandaa elchingiin ger bul darga nariin huukhduud balai Tod awgaig huuhedtein geed avsan ter dundaas 7 n virustai baigaa

    0 0 Хариу бичих
  7. Маш зөв мэдээлэл хийлээ..Шууд нислэг хийдэггүй заавал транзитаар ирдэг АНУ аас иргэдээ 6сарын 25.28 ны нислэгээр аваач....

    0 0 Хариу бичих
  8. Anglid bgaa mongolchuudaa avaachee , zarim ulsuud ruu dahin dahin l niseh yum

    0 1 Хариу бичих
  9. Өнөөдрийн УОК ын мэдээлэл маш чухал блаа..чартёр нислэг хийх урьдчилсан бдлаар хуваариа мэдээлсэн зөв бсан шүү...

    2 0 Хариу бичих
    • Төр болон УОК эмнэгийнхэн ЭМЯ, цагдаагийнхан гээд короногийн эсрэг ажиллаж байгаа бүх хүмүүс баг хамт олонд талархалаа илэрхийлэн эрүүл энхийг хүсье! Та бүгд маш сайн ажиллаж байгаа шүү гэж урам хайрлая. Дахин дахин амжилт хүсэн ерөөж эрч хүч нэмье!! Монголчууд дотоодоосоо халдвар гаргахгүй маскаа зүүж, бээлийгээ хийж гараа тогтмол угааж, эрсдэлээс хамгаалж байгаа нь бахархууштай . Гэхдээ гэрээр тусгаарлагдах ёстой зарим хүмүүс хэт дураараа байгаа нь харамсалтай байна. Цөөн тооны хүмүүс " Гар бариад царвуу барина " гэгчээ улс орны нөхцөл, тусгаарлалтын байрны хүрэлцээ , цаад гадаад улсаас иргэдээ татах хүсэлтийн хариу ирэхгүй удаах зэрэг бэрхшээлийг үл ойлгож зөвхөн амиа бодож яаруулан шаардаж байгаа нь харамсалтай. Иргэд эрхээ эрхэмлэх зөв ч ҮҮРГЭЭ эрхийнхээ өмнө тавьж байхаас гадна буруу бүхэн бусдынх гэдэг зарчмаасаа татгалзаж сурмаар байна шүү.. Ямар нэгэн шүүмж хэлээд дайраад л байх юм . Бусдын сайныг олж харах нь хүмүүн заяаны сайхан үйлдэл шүү..

      0 0