Европын холбооноос 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгох хэлэлцээр байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Европын Комисс хоорондын төсвийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн хэлэлцээрийг байгууллаа. Тус хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа нар өнөөдөр гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд орлогын хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулан Европын Холбооноос Монгол Улсын Засгийн газарт 2020-2024 оны хооронд 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгох юм. Үүнээс 43 сая еврог төсвийн дэмжлэг хэлбэрээр олгох бол 7.8 сая еврог дээрх бодлогын арга хэмжээг дэмжих техник туслалцааны төсөлд зарцуулах аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: [email protected] Бид танд талархаж байна

    0 0 Хариу бичих