Амралтын өдрүүдэд хур тунадас орж сэрүүхэн байна

Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөө, маргаашдаа  төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна.

2020 оны 05 дугаар сарын 29-ний 20 цагаа­с 05 дугаар сарын 30-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн төв хэсгээр, өдөртөө төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хүрэнбэлчир орчмоор 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг болон Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар  сэрүүсч 10-15 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, Халх голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 10-12 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)