Д.Нямхүү:ХӨСҮТ-д 135 хүн эмчлүүлж байгаа

ЭМЯ-ны мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өгөхдөө тус эмнэлэгт нийт 135 хүн эмчлүүлж байгаагийн 115 нь хөнгөн 10 хүн хүндэвтэр байгаа гэлээ. Тэднийг өвчний шинж тэмдгийг ажиглан лабораторийн шинжилгээ авч ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар нэг оюутан эмнэлгээс гарч дараачийн ажиглалт руу шилжсэн байна. Тэрээр нийт 48 хоногийн турш эмчлүүлжээ. 

Алтанбулаг боомтоор орж ирсэн нийт 25 жолоочоос авсан шинжилгээгээр КОВИД-19 илрээгүй гэдгийг Д.Нямхүү захирал хэллээ. 

Монгол Улсын хэмжээнд КОВИД-19-ийн батлагдсан тохиолдол нийт 179 гарсан байгаагаас 44 нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)