Хүүхэдтэйгээ цонхоор үсэрч амиа алдсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд өчигдөр буюу тавдугаар сарын 29-нд нэгэн эмэгтэй гурван сартай хүүхдийнхээ хамт цонхоор үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхэнтэй холбогдож тодруулахад, уг хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна гэлээ. 

БГД-ийн 14 дүгээр хорооны дугаар байрны зургаадугаар давхраас эмэгтэй хүн хүүхдээ тэврээд үсэрсэн хэмээх дуудлага 19:00 цагийн орчимд ирсний дагуу цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад 1983 онд төрсөн эмэгтэй У нь гурван сартай охин Т-г тэврэн өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Аллага байх шүү , Боргил гээд алуурчны хэрэгтэй адил байна

    0 0 Хариу бичих