Зусланд гарахдаа хэрхэн халдвараас сэргийлэх вэ

 Эрүүл мэндийн яамнаас иргэдийг зуслан дахь гэртээ олон хүн цуглуулахгүй байхыг зөвлөжээ.

Зусланд гарахдаа халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ.

Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах
Хорхой, шавьжны устгал хийлгэх
Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)

Айл өрхөд:

Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
Гэртээ олон хүн цуглуулахгүй байх
22 цагаас өмнө унтаж дархлаагаа дэмжих
Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх
Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах
Булаг, шандны усыг буцалгаж хэрэглэхийг сануулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)