"Улаанбаатар номын баяр" уламжлалт, цахим хосолсон хэлбэрээр явагдана

Уламжлалт номын баяр энэ жил цар тахлын улмаас зохион байгуулагдах эсэх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл 27 дахь удаагийн номын баяр товоо гаргажээ. Мишээл экспо төвд зургаадугаар сарын 5, 6, 7-нд зохиогдох номын баяр анх удаа уламжлалт болон цахим хосолсон хэлбэрээр явагдана. Баярт Улаанбаатар хотын номын сангууд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцдог билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Гг

    0 0 Хариу бичих