Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд эрхзүйн дэмжлэг чухал

Томсгосон тойрогтой, мажоритор тогтолцоогоор сонгууль явуулах нь эмэгтэйчүүдийн төлөөллийг дэмждэггүй гэдгийг дэлхийн улс орнууд болон манай улсын сонгуулийн үр дүн харуулдаг. Тухайлбал манай улс 1992 онд 2008 онд энэ системээр сонгууль явуулахад ердөө гуравхан эмэгтэй нэр дэвшигчид сонгогджээ. Энэ удаагийн сонгууль ч 29 томосгосон тойрогтой, мажоратори тогтолцоогоор явагдах гэж байгаа нь эмэгтэйчүүдийн боломжийг хязгаарлаж байгаа гэдгийг судлаачид хэлж байна. 

2004 оноос өмнөх сонгуулиудад нэр дэвшигч 100 хүн тутмын 2-3 нь эмэгтэй байсан бол түүнээс хойш 14-32 болж нэмэгджээ. Нэр дэвшигчид нэмэгдэхийн хэрээр УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэн байна. Тухайлбал 1996 онд долоо, 2000 онд ес, 2004 онд тав, 2008 онд гурав, 2012 онд 11, 2016 онд 13 эмэгтэй парламентын гишүүнээр сонгогджээ. Гэхдээ энэ удаагийн сонгууль томсгосон тойрогтой, мажоратори системээр явагдаж байгаа нь эмэгтэйчүүдийн боломжийг хязгаарлаж байгааг судлаачид хэлж байна. Нөгөө талаар төрийн эрх барих дээд байгууллагад эмэгтэйчүүдийн оролцооны хувийг 20 хувиар тогтоодог ч энэ хэмжээнд хүрч сонгогдсон түүх байдаггүй нь сонгогчдын сэтгэхүйтэй ч холбоотой байдаг  байна. 

 Улс төр, эдийн засаг, нийгэм, гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй хүмүүс эрх тэгш байна гэж хуульчилсан ч тэгш эрх хангагдахгүй, хуулинд эмэгтэйчүүдийн оролцоог суулгасан байдаг ч хэрэгжүүлдэггүй гэдгийг судлаачид шүүмжилж байна. 

2016 оны УИХ-ын сонгуульд оролцож санал өгсөн сонгогчдыг хүйсээр нь харвал эмэгтэйчүүд эрчүүдээс санал өгсөн үзүүлэлтээрээ зургаан хувиар өндөр байжээ. Эндээс харахад эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх сайн байгаа ч нэр дэвшиж, сонгогдож байгаа эмэгтэйчүүдий тоо бага байгаа юм. Үүний гол шалтгааныг хууль, эрхзүйн дэмжлэг дутмаг,  улс төрийн намууд өөрсдөө эмэгтэй нэр дэвшигчдээ бэлддэггүй, сонгогчид эмэгтэйчүүдээ дэмждэггүйтэй холбоотой гэж тайлбарлаж байна.   

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендерийн тэгш байдлын тайланд дурдсанаар Монгол улс 2019 оны жендерийн ялгаатай байдлын индексээр дэлхийн 153 орноос улс төрийн эрх мэдэл, оролцооны байдлын үзүүлэлтээр 120-д эрэмблэгджээ. Парламентад эзлэх эмэгтэйчүүдийн хувь 17 хувьтай байгаа ч энэ үзүүлэлт Азийн орнуудад 19, дэлхийн дундаж 24 хувьтай байдаг. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)