CoVid9: Бразилд нэг өдрийн дотор 33 мянган тохиолдол бүртгэгдэв

Цар тахлын шинэ голомт болоод буй Бразил улсад халдварын тохиолдлын тоо нэг өдрийн дотор огцом өслөө. Өчигдөр Бразилд 33 274 мянган халдвар илэрснээр тархалтын тоогоор АНУ-ын дара хоёрт бичигдэж эхлэв. Бямба гарагийн байдлаар тус улсад коронавируст халдварын улмаас амьсгалын замын өвчнөөр нас барсан хүний ​​тоо 28,834 болж, сүүлийн 24 цагийн дотор 956 хүн нас барсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв.

Дэлхий даяар 6,048,384 хүн халдвар авсан нь батлагдсан гэж Жонс Хопкинс их сургуулийн мэдээлэлд дурджээ. Эдгээрээс АНУ нь тохиолдол хийгээд нас баралтын тоогоор тэргүүлж байгаа. Нэгдсэн улсад вируст халдварын 1,769,776 тохиолдол бүртгэгдсэнээс 103,685 хүн нас баржээ.

Тархалт өндөртэй 10 улс

АНУ: 1,769,776
Бразил: 498,440
ОХУ: 396,575
Их Британи: 274,219
Испани: 239,228
Итали: 232,664
Франц: 188,752
Герман: 183,189
Энэтхэг: 181,827
 Турк: 163,103


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)