ЭМЯ: Тархалт өндөртэй ОХУ руу хил зөрчин морьтой нэвтэрсэн хоёр иргэнийг саатуулсан

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар холбогдох эх сурвалжуудаасаа ээлжит мэдээллээ хийлээ.

Одоогоор манай улсад 1991 хүн ажиглалтад байгаа бол ХӨСҮТ-д 169 хүн эмчилгээ хяналтад байна. Өчигдөр ХӨСҮТ болон Дарханы салбар лабораториудад хийсэн 31 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд БГД-ийн эмнэлгээс тандалтын зорилгоор авсан 2 хүн, Алтанбулаг хилийн боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн 28 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ багтаж байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол улсад батлагдсан тохиолдлын тоо 179 байгаас 44 хүн эдгэрч эмчилгээнээс гарсан. Одоо эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 10 хүний биеийн байдал хүндэвтэр гэсэн оноштой байна. 

Хойд хөрш ОХУ-д тархалтын эрч буураагүй эрсдэлтэй нөхцөлд хил дагуу аймаг сумын иргэд анхаарал болгоомжтой байхыг санууллаа. Өчигдөр Увс аймгийн Давст сумаас 2 иргэн ОХУ-ын Тува руу морьтой нэвтэрч буцаж орж ирэхдээ саатуулагдсан байна. Иргэдийг саатуулахын тулд хилийн цэрэг, эмнэлгийн ажилтан зэрэг долоон хүн ажилласныг Увс аймгийн эмнэлэгт тусгаарлалтад аваад байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Манайхан бослого гаргая хилээ нээцгээе

    0 0 Хариу бичих
  2. amjilt.manaihan arai l debcheergui yumaa .hariutslaga tootsoh hetegtei

    0 0 Хариу бичих
  3. Hulgaichuudiig shuud buudwal taarna

    0 0 Хариу бичих
  4. Хулгайчуудыг хил хаасан хүнд үед гай болсон хогнууд юм аа

    0 0 Хариу бичих
  5. Хотод байгаа хүмүүсл жоохон эмх замбарааиай байгаа болохоос хотын эргэн тойрон амралтын газрууд, хөдөөгүүр бүүр замбараагаа алдсан байна гэсээн.

    2 0 Хариу бичих
  6. Хорио цээр зөрчиж санаатай үйлдэл,зөрчил гаргаад байгаа нөхдүүдээс эрэн хайхад гарсан зардлыг нь бүрэн гаргуулдаг болгох хэрэгтэй мөнгөгүй гээд байвал засан хүмүүжүүлэх ажил хийлгэж төлбөрийг нь барагдуулсан цагт суллаж байх хэрэгтэй

    4 0 Хариу бичих
  7. Зүгээр л бууд

    0 0 Хариу бичих
  8. Teneg orkuud.

    1 0 Хариу бичих