Space X Dragon Crew замдаа гарлаа

SpaceX компанийн жолоодлогот хөлөг амжилттай хөөрч Элон Маскийн тэргүүлдэг компани сансарт хүн нисгэсэн анхны хувийн компани болж байна.

NASA-гийн нисгэгч Роберт Бенкэн, Дуглас Харли нарын жолоодож яваа хөлөг Space X Dragon Crew тойрог замд байгаа Олон Улсын Сансрын Станцад хүртлээ 19 цаг аялна. 

Сансрын хөлөг Флорида дахь сансрын буудлаас хөөрсний дараа 1-р шатны хөөргөгч пуужингийн хөдөлгүүрийг далайд байрлуулсан тавцан дээр амжилттай буулгаж чадлаа.
Dragon Crew хөлөг дараагийн шатны хөөргөгч пуужингаас салж одоо сансрын тойрогт замд ороод байна. Роберт Бенкэн, Дуглас Харли нар Олон улсын сансрын станцад 110 хоног ажиллахаар төлөвлөж байна.

 Канавералын хошуунд байрлах сансрын буудлаас түүхэн үйл явдлыг ажигласан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп " Удалгүй бид Ангараг дээр газардана, түүхэндээ урьд өмнө байгаагүй хамгийн том зэвсэгтэй болох болно" хэмээн мэдэгджээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Дональд гуай удахгүй Элон Маскийг АНУ ын хөдөлмөрийн баатар цолоор шагнах бх,,тэээ,,хаха

    0 0 Хариу бичих
    • Шинжлэх ухааны гавьяат, төрийн шагнал, хөдөлмөрийн баатар гээд явж өгөх байх, монгол, орос, хойд солонгос гэсэн 3 улсад дээрх шагнал өнгөрсөн нийгмээс үлдэж хоцорчээ.

      1 0