Халдварын тархалт өндөр улс орноос онлайн захиалга хийхгүй байхыг санууллаа

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын үед бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөгөөг боловсруулжээ.

Ачаа тээврийн байгууллагад:

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Ажлын байрыг өдөрт 2 удаа тогтмол цэвэрлэх
• Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 0,25мл белизна хийж халдваргүйжүүлэх
• Агаар сэлгэлт хийх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Ачаа, тээшийг зайтай байрлуулах
• Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх
• Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх
• Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх

Хүргэлтийн ажилтанд:

• Амны хаалт зүүх 
• Бээлий өмсөх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх
• Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх 
• Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх
• Хүн хооронд 1.5-2 метр зай барих

Үйлчлүүлэгчид:

• Амны хаалт зүүх, бээлий өмсөх
• Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах
• Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 0,25мл белизна хийж арчих
• Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх 
• Гаднах сав, баглаа, боодлыг хаях 
• Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх
• Халдварын тархалт өндөр улс орноос аль болох онлайн захиалга хийхгүй байх


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Баярлалаа. Маш хэрэгтэй зөвлөгөө байна. Зааврын дагуу бараагаа хүлээж авч байна аа.

    0 0 Хариу бичих
  2. Ийм мэдээ битгий бичээч. Хэцүү дээр нь бүр хэцүү болгох гээд улайраад байхын. Бүгд онлайн худалдаа хийж бна. Хүссэн хүсээгүй бүгд онлайн хэлбэрт шилжэж бхад. Ямар зорилготой ийм мэдээ тараагаад бгаан. Гадагшаа гэрээсээ гарч өвчин ав гээд хэлчлээ

    0 0 Хариу бичих