Бразилд халдвар авсан хүний тоо хагас саяас давлаа

Бразил улсад коронавирусийн шинэ төрлөөр халдварласан хүний тоо 514 849-д хүрчээ. Өчигдөр 498 440 гэж мэдээлж байсан бол нэг хоногийн дотор 16 000-аар нэмэгдсэн байна. Дэгдэлт эхэлснээс хойш тус улсад 29 000 гаруй хүн нас бараад байгаа аж. Бразил улс өвчний тохиолдлын тоогоороо одоо ганц АНУ-ын дараа орж байна.

 ДЭМБ өнгөрсөн сарын 23-нд хийсэн мэдэгдэлдээ Бразил улсад халдварын тохиолдол нэмэгдмсээр байхад хөл хорио тогтоохгүй байгааг шүүмжилж, Өмнөд Америк цар тахлын дараагийн голомт болох эрсдэл өндөр байгааг сануулж байсан билээ.  

Үүнээс хэд хоногийн дараа Германы сэтгүүлд “Бразил хүмүүс олноороо нас барж байгаа учраас хүмүүсийг нэргүй, бөөнөөр нь оршуулж байгаа” талаар мэдээлэл гарч байсан юм. Хатуу хөл хорио тогтоохгүй бол тус улсад 100 000 хүн нас барах эрсдэлтэй гэж ДЭМБ анхааруулсаар байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)