ОХУ гэрийн эзэгтэй нарт цалин олгох хууль хэлэлцэнэ

ОХУ-ын төрийн Думд гэрийн эзэгтэй нарын хөдөлмөрийг үнэлж, сар бүр тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал өгч байх хуулийн төсөл хэлэлцэхээр бэлтгэж байна. Хуулийн төсөлд урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохоор төлөвлөжээ.

Хуулийн төслийг хэлэлцэхдээ эхлээд парламентад суудалтай намуудаас санал авдаг. Өнөөдөр Либерал ардчилсан намаас санал авахаар хүргүүлсэн байна. Төсөл боловсруулах болсон шалтгаанаа санаачлагчид нь “Гэрийн эзэгтэй нар үр хүүхдээ асарч, хоол ундаа хийж, ахмадуудаа асарч, орон гэрээ цэцэвэрлэдэг. Энэ бүх хөдөлмөрийг улс эх орны төлөө хийдэг” хэмээн тайлбарлаж байгаа аж.

Урамшууллыг нэг айлаас нэг л хүнд өгөх бөгөөд ингэснээр гэр бүлийн доторх тэгш бус байдал арилж нийгэмд тогтвортой байдал үүсгэхэд тустай гэж үзэж байгаа юм байна.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)