Дональд Трамп: Энэ бол эсэргүүцлийн жагсаал биш харин дотоодын терроризм

Миннеаполис хотын цагдаа нар өнгөт арьстан Жорж Флойдын амь насанд хүрсэн хэрэг явдал АНУ даяар эсэргүүцлийн гал өдөөгөөд байна. Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч 30 гаруй хотод онцгой байдал тогтоох хэмжээнд хүрээд байна. 

Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр муж улсуудын захирагч нартай видео хурал хийх үеэрээ тэднийг сул дорой хэмээн шүүмжилжээ. Трамп “Танхай этгээдүүдийг 10 жил шоронд суулгавал дахиад ийм явдал болохгүй.Үндэсний Гвардын цэрэг оруулахгүй, хүч хэрэглэхгүй байгаа захирагч нар өөрсдийгөө тэнэг харагдуулж байна" гэжээ.

Түүнчлэн Трамп өнөөдөр АНУ даяар тархсан эмх замбараагүй байдалд цэг тавихын тулд иргэний болон цэргийн бүхий л нөөцөө дайчлахаар төлөвлөж байгаа хэмээн мэдэгдлээ.  

"Эсэргүүцлийн тайван жагсаал биш дотоодын терроризмын үйлдэж гэм зэмгүй хүмүүсийг хөнөөж буй нь хүн төрөлхтөн болон бурхны эсрэг үйлдэж буй гэмт хэрэг" хэмээн тэрээр ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ онцолсон байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Трамп бол Дарангуйлагч, хагаран бутаргагч. Сүүлийн 3 жил турхирсны үр дүн одоо гарч байна. Муу нацист, зайл.

    0 0 Хариу бичих
  2. Zev gej bodoj bna.

    0 0 Хариу бичих
  3. дээрэмчидийг шууд буудах

    0 0 Хариу бичих
  4. Чоно борооноор гээч л болж байна да. Далимдуулаад даварсан гарууд юу ч хийхээс буцахгүй байдалд хүрлээ. Ерөнхийлөгч , засаг төр нь хүч хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрч байна да

    0 0 Хариу бичих
    • yg tim dalimduulj delguuree hurtel deeremdej arai l aimar bna

      0 0
  5. Трамп үнэн хэллээ. Эсэргүүцлийн жагсаал нь галдан шатаах, дэлгүүрүүдийг тонон дээрмдэх зэрэг үймээн самуунгүй тайван жагсаал байх ёстой. Амь үрэгдсэн хар арьстаар далимдуулж дотоодын самуун дэгдээж байвал зэвсгийн хүчээр дарах нь зөв. Энэ удаа Трамп үнэн үг хэллээ

    3 1 Хариу бичих