Нийслэлийн төрийн байгууллагын ажил 08:00 цагт эхэлнэ

 Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбоотой нийслэлийн, төр захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг зуны хуваарьт шилжүүллээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар зуны улиралд, жил бүрийн 6 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31 хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг  08 цагт эхлүүлж байхаар болсон юм. 

Энэ нь өдрийн уртад ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, албан хаагч нар орой эрт амрах, мөн авто замын ачаалал, хөдөлгөөнийг бууруулж зохицуулах зорилготой.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)