АНУ-ын эрдэмтэд Covid-19-ийн эсрэг дархлааны эсийг илрүүлжээ

АНУ-ын эрдэмтэд “Covid-19”-ийн халдвар дэгдэхээс өмнө буюу 2015-2018 оны хооронд эрүүл иргэдээс авсан цусны дээжийг шинжлэн заримд нь туслагч (helper) болон устгагч (killer) Т-лимфоцит дархлааны эс байгааг илрүүлжээ.

Эрдэмтэд үүнийг тайлбарлахдаа, эдгээр иргэд өмнө нь өөр төрлийн коронавирусийн халдвар авч улмаар биед нь дархлааны Т-лимфоцит эс үүссэн байх магадлалтай хэмээн дүгнэж байгаа аж. Уг эс нь “Covid-19” өвчнийг үр дүнтэй эсэргүүцдэг эсэх нь бүрэн тогтоогдоогүй ч вакцины цаашдын судалгаанд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаа тухай тагнуулын байгууллагын цахим сайтад мэдээлжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)