Цар тахлын улмаас Оросын эдийн засагт учрах хохирлыг тооцоолжээ

Хоёр сарын хатуу хязгаарлалтын хугацаанд Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн 7-8 их наяд рублиэр буурсан тухай "Известия" сонинд өгүүлжээ. Эдийн засгийн хөгжлийн яамны мэдээгээр ажлын бус дөрөвдүгээр сард Оросын эдийн засгийн хөгжлийн хурд өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувиар буурчээ.

«БКС Премьер» байгууллагын эдийн засагч Антон Покатовичийн дүгнэлтээр, хөл хорионы хоёр сард Оросын эдийн засаг 7–7,5 их наяд рублиэр хохирсон байна.

Дөрөв ба тавдугаар сарын ажилгүй байсан өдөр тутам 100 тэрбум рублийн ашиг алдаж байсан. Үүний улмаас хоёр сарын хугацаанд найман их наяд рублиэ алдсан гэж AMarkets судалгааны албаны эдийн засагч Артем Деев хэллээ.

Ийнхүү жилийн үзүүлэлтээр бол гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сард ДНБ 2,5 хувиар багассан байна. Дөрөв ба тавдугаар сард алдагдал нь 4–4,5 хувьд хүрэх магадлалтай.

Москва хот хөл хорионы дэглэмээ сунгахад нэмээд 250-400 тэрбум рубль алдах ба нийт алдагдал нь 1,3–1,7 их наяд рубль болно гэж тооцоолж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)