АНУ-ын хотуудад эмх замбараагүй байдал долоо дахь хоногтоо үргэлжилж байна

Жорж Флойд гэх өнгөт арьст эрийг цагдаа нар баривчлах үедээ эрүүдэн шүүж аминд нь хүрсэнээс үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөн АНУ-ын хотуудад долоо дахь хоногтоо үргэлжилж байна. Зарим хотуудад эсэргүүцлээ илэрхийлэх арга барил нь илүү балмад, харгис хэрцгий болж байгаа аж. Тухайлбал, Чикаго хотод уурлаж хилэгнэсэн иргэд галт тэрэгний ачааг дээрэмджээ. Хүмүүс галт тэрэгнээс ачаа барааг дур мэдэн авч явж байгаа дүрс бичлэгийг интернэтэд байршуулсан байна.

Ерөнхийлөгч Д.Трамп улс оронд өрнөж байгаа энэ үйл явцыг “Дотоодын терроризм” гэж нэрлэн эрс зэмлэн буруушааж байгаагаа мэдэгдсэн. Эсэргүүцлээ илэрхийлж байгаа нэрийн доор балмад үйлдэл гаргасан хэнийг ч баривчилж, хатуу шийтгэл ногдуулна гэж тэрээр мэдэгдээд байгаа билээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Трамп бол дарангуйлагч хагарган бутаргагч. Удахгүй зайлна.

    0 0 Хариу бичих
  2. Шууд буудаач. Трампаа хамаа

    0 0 Хариу бичих