Юу ч идэж уудаггүй йогч 90 хүрээд тэнгэрт хальжээ

Энэтхэгийн йогч Пралад Жани гэгч 74 жилийн турш юу ч идэж уулгүй амьдарсан тухай мэдээлэл одоогоос зургаан жилийн өмнө олон нийтэд хүрч, гайхашруулж байсан билээ. Тэгвэл энэ гайхалтай хүн өнгөрсөн сард, 90 настайдаа тэнгэрт хальжээ. 

Тэрээр амьдралын эрч хүчээ сансраас авдаг гэж баталдаг байсан бөгөөд эмнэлгийн туршилтад нэг бус удаа орж байсан юм. Эмч нар түүнийг эхлээд хөгшин хүн байж худлаа ярилаа гэж буруутгасан ч үзлэг хийгээд үнэхээр гайхсан гэдэг. Учир нь түүний ходоод бараг үгүй болтлоо агшсан байсан гэдэг. Йогч тухайн үед өөрийгөө энэ жил 85 настай бөгөөд сүүлийн 70 жилийн турш ийм байдлаар юм идэлгүй амьдарч байгаа хэмээн эмч нарт ярьсан байдаг.

Тэрээр найман настай гудамжинд тэнэж амьдарч байх үедээ нэгэн сүмд орж бясалгал хийх болжээ. Ямар аргаар амжилтад хүрснээ өөрөө ч үл мэдэх бөгөөд 1940 оны тэр нэгэн өдөр түүн дээр Амба бурхан буун ирж энэхүү ер бусын хүч чадлыг өгсөн гэнэ. Үүнээс хойш тэрбээр өдөрт Амба бурхны өгдөг ганц, хоёр ширхэг шидэт будаа болон тэнгэртэй холбогдсон сувгаар эрч хүч авдаг болсон гэжээ. Эмч нар түүнийг өрөөнөөс гаргалгүй 10 хоногийн турш ажиглахад үнэхээр нэг ч юм идэж уугаагүй аж. Харин камерт ямар нэгэн суваг бичигдээгүй. Өвгөний тархи 25 настай залуугийнхаас муугүй байсны дээр бие нь хэдийгээр туранхай ч яг л залуу хүн шиг хүчтэй байсан гэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Шинжлэх ухаанаар батлах боломжгүй зүйл зөндөө. ШУ үргэлж араас нь нэхэж баталж бдаг. Шинжлэх ухаан одоогоор бүх зүйлийг батлаад учрыг нь олчих хэмжээнд хөгжих болоогүй бгаа. Болсон бол эцэст нь бурхан бдгийг батлах болно бх. ШУ дөнгөж нярай насандаа явж бгаа учраас ШУ аар бүх зүйлийг дүгнэн гэдэг мухраар сүсэглэхтэй агаар нэг. Мэдэхгүй зүйлээ бага ч гэсэн судалж үзээгүй мөртлөө шууд үгүйсгэх гээд дайраад бгаа нь цоожтой хайрцагт бгаа мэт сэтгэлгээгээ хязгаарласан мэт.

    0 0 Хариу бичих
  2. ene mongold irwel yah boloo terbumtan bolood butsah bhdaa hahahahaha

    1 0 Хариу бичих
  3. Hotihon ih iddeg huduugihn baga iddeg genee

    0 0 Хариу бичих
  4. bolij uz ulger bishde shinjleh uhaan talasach ter tegwel barag amid budda baisin bishu hun hemjetei burmar yum

    0 0 Хариу бичих
  5. Unen shuu

    0 0 Хариу бичих
    • Minii hogshin odoo bolio boli

      0 0
  6. ene uneen mongold ch 200 honog yum idelgui yavsan hun baidag , matsag barij hungun hoolloh tusam uhaan saruulssaar baidag yum bilee uuruu ch heden honog hoolgui baij uzsen saihan baidag yum bilee gehdee turshlagtai hunii zaavraar uzeh heregtei , shuud uls geegui shuu , tusga tehnik arga bdag yum bilee

    2 0 Хариу бичих
    • Аашгаад бай

      0 2
  7. Кккккккккккккк

    0 0 Хариу бичих
  8. 21-р зуунд ингэж тэнэгтэж амьдрах шиг харамсалтай зүйл байхгүй. Гэхдээ, нийгэм л болсон хойно сэтгэцийн элдэв өвчтэй хүмүүс, угаасаа маанагдуу, тэнэгдүү, боловсрол үгүй хүмүүс, оркууд зөндөө байдаг болохоор тэгээд тэр хүмүүсийн гаргасан шийдвэр, үнэмшлийг няцаагаад ч яах юм билээ. Зүгээр л, өрөвдөлтэй. Мөрөөрөө хэтрүүлэлгүй идэж уугаад сайхан даруухан гэр бүл зохиогоод, зүлгэн дээр гэрээ бариад, ажил хөдөлмөр хийн улсдаа татвараа тоо ёсоор нь төлчихоод, олдог орлогын хэмжээнд амь зуугаад явах нь ямар ч хүний хувьд хийж чадах наад захын зүйл.

    4 5 Хариу бичих
    • Энэтхэг шүү дээ. Тэнд чи нийгмийн хамгийн доод давхаргад хүн болж төрсөн бол тэгээл дуусаа сарын 2-3$ цалингаар чи яаж зүлгэн дээр гэр барьж татвар төлж амьдрах гэсийн?

      8 0
  9. Nerteegeer ni neg ch amisgaa avahgui 90 hurlee gehgui

    0 1 Хариу бичих